Их Британийн Хүүхдийг ивээх сангийн санаачилгаар Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан нөхөн сэргээлтийн төвийг 2007 оноос анх ажиллуулж эхэлсэн билээ. Тус төвийн зорилго нь Монгол улс дахь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн амьдралын нөхцөл байдлыг сайжруулах юм. Харин өнөөдөр тус төвийг албан ёсоор хүүхдийн төлөө газарт шилжүүлж байна. Хүүхдэд тохиолдох хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийг эрт хугацаанд оношлуулахын ач холбогдлыг таниулах, үйлчилгээ авч чадахгүй байгаа хүүхдүүдэд туслах, ХБХ-ийн талаар олон нийтийн ойлголт болон хандлагыг өөрчлөх, тэдний эрхийг хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээний ач холбогдлыг ойлгуулахад чиглэсэн үйл ажиллагааг тус төвөөр дамжуулан хэрэгжүүлсээр иржээ. Мөн хүүхдийн хэрэгцээнд тулгуурлан бүлгийн болон ганцаарчилсан сургалтыг зохион байгуулдаг бөгөөд энэ нь хөдөлгөөн засал массаж, биеийн тамирын сургалт, ахуй засал, амьдрах дадал, харилцааны чадвар, хөгжүүлэх сургалт, ажлын байртай холбон зуучлах зэрэг ажлуудыг зохион байгуулдаг байна. Хүүхдийн төлөө газар нь тус төвийг хүлээн авснаар зорилго, зориулалт, хүний нөөцийг өөрчлөхгүйгээр төрөөс санхүүжүүлэн үргэлжлүүлэн ажиллуулах аж. Энэ нь олон улсын байгууллагаас төрийн байгууллагад шилжиж буй 5 дахь төв болж байна.
Т.Хулан