Өмнө нь АНУ-ын Цагаан ордон, Нью-Йорк хотын НҮБ-ын төв байр, Их Британи улсын Хатан хааны ордон, Москвагийн Кремль, Хойд Солонгосын нийслэл Пхеньян зэрэг дэлхийн 17 оронд хоёр Солонгосын дайн дууссаны 60 жилийг угтаж дэлхий нийтээрээ Энхтайвнаар зэрэгцэн оршихыг урлагийн тоглолтоороо дамжуулан уриалж байсан Солонгосын алдарт хүүхдүүдийн чуулга ДБЭТ-ын тайзнаа тоглох гэж байна. Өмнөд Солонгосын хүүхдийн дуу, бүжгийн “Сахиусан тэнгэр” үндэсний чуулга хоёр өдрийн турш ДБЭТ-ын тайзнаа тоглоно. Тус чуулга нь хоёр Солонгосын дайнаас өнчирч үлдсэн хүүхдүүдийн бүрэлдэхүүнтэй анх байгуулагдаж байсан бол өдгөө олон улсын түвшинд мэргэжлийн тоглолтоороо танигдаж чадсан төдийгүй НҮБ-ын Энхтайваны элч төлөөлөгч болсон байна. Өөрсдийгөө БНСУ-ын төрийн далбаагаар чимсэн бяцхан хүүхдүүд дайны хөлд амиа алдсан олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэн 47 жилийн турш хүндэтгэл үзүүлсээр ирсний зэрэгцээ улс үндэстнийхээ урлаг, соёлыг дэлхийн хэмжээнд сурталчлах ажил хийж ирсэн юм. Тиймээс ч тус чуулгын хүүхдүүдийг Энхтайвны элч төлөөлөгчид, сайн сайхны бэлгэдэл гэж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг байна. Дуулж бүжиглэдэг 7-15 насны гучин хоёр хүүхэд манайд хүрэлцэн ирж алдарт тоглолтуудаа хүргэх гэж байна. “Сахиусан тэнгэр” үндэсний чуулга нь ДБЭТ-ын тайзнаа 3 өдөр дараалан орой бүр 19 цагаас тоглоно.
Т.Хулан