Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрийг Кембрижийн хөтөлбөртэй уялдуулан шинэчлэх ажлыг эхлүүллээ. Энэ оны арванхоёрдугаар сараас эхлээд дунд сургуулийн 5, 10 дугаар ангийн зарим хичээлийг Кембрижийн хөтөлбөрөөр орох болсон. Үүнд Англи хэл, Математик, Хими, Физик, Биологи, Байгаль шинжлэлийн хичээл багтаж байгаа аж. Мөн аймаг бүрийн нэг, нийслэлийн ес, нийт 30 сургуулийн удирдлага, багш нарын сургалтыг зохион байгуулж эхэлсэн гэнэ.
    2014 он хүртэлх хугацаанд дээрх 30 сургуулийн 1-12 дугаар ангийн бүх хичээлийг шинэчилсэн хөтөлбөрт шилжүүлэх юм. Цаашид 2017 онд ЕБС-ын бүх сургуулийн хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх зорилготой байгаа аж.
Б.Болд