Бага насны хүүхдүүдийг хулгайлан гэртээ хорьж, албадан хулгай хийлгэдэг бүлэг этгээдийг цагдаагийн байгууллага өнгөрсөн амралтын өдөр баривчиллаа гэх мэдээлэл цацагдсан билээ. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн дэслэгч Б.Саруултуяагаас тодрууллаа.
-Хүүхэд хулгайлсан гэх мэдээлэлд албан ёсны тайлбар өгөхгүй юу?
-Өнгөрсөн амралтын өдөр СХД-ийн IV хорооны нутаг дэвсгэрт “Миний охин алга болоод гурав хоногийн дараа олдсон. Тэр хугацаанд айлд дарамтлуулж байгаад иржээ” гэсэн мэдээллийг хулгайлагдсан гэх охины ээж дүүргийн цагдаагийн хэлтэст мэдэгдсэн байгаа. Гэхдээ хэвлэлээр гарсан мэдээлэл бол ташаа мэдээлэл байна лээ. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
-Хохирогч болон түүний ээж мэдүүлэг өгсөн үү?
-Аль аль нь мэдүүлэг өгөөгүй байна. Тиймээс хэрэг хэрхэн болж өнгөрсөн талаар хэлэх боломж алга. Бодит мэдээллийг халдлагад өртөж, гэрээсээ гурав хоног сураггүй болсон, хүний дарамтад байсан гэх охин л өгнө. Өнөөдөр хохирогч гэх охин ээжтэйгээ ирж, мэдүүлэг өгнө дөө.
-Хүүхэд хулгайлсан гээд байгаа этгээгдүүдийн талаар мэдээлэл байна уу?
-Тэр хүмүүс “Хулгайлагдсан гээд байгаа охин манай гэрийн гадаа тоглож байгаад хүүхдүүдтэй хамт гэрт ороод ирсэн” гэсэн мэдээлэл өгөөд байгаа. Энэ дагуу цагдаагийн байгууллагаас шалгахад тухайн хүмүүсийн хэлсэнчлэн хүүхдүүд нь унтаж байсан юм билээ.
-Дарамтлуулсан гэх охин хэдэн настай юм бол. Өөр хүүхдүүд халдлагад өртсөн байж болзошгүй гэсэн мэдээлэл байгаа?
-Найман настай охин, хичээлдээ яваад алга болсон юм билээ. Тэгээд охиноо гурав хоног сураггүй болчихоод байхад, цагдаагийн байгууллагад хандаагүй байна гэхээр эцэг эхийн хараа хяналт ямар сул байгааг харуулж байна. Одоогоор энэ охиноос өөр дарамтлуулж айлд хоригдож байсан хүүхдийн талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирээгүй.
Б.Чимэг