Сүүлийн 21 жил Гандан хийдийн гал тогоог хариуцан ажиллаж, Далай ламын гурван ч удаагийн айлчлалын зоогийг бэлтгэж байсан Ё.Ядамсүрэн гуайтай уулзлаа.
-Далай багшийн зоогонд ямар хоол бэлтгэдэг юм бэ?
-Шийдгүй учраас хоол бэлтгэх боломжгүй л байна. Урьдчилаад хэвийн боов, бэрээс зэргийг бэлдэж болно. Гэхдээ хэзээ Ганданд ирж, ямар зоог барих вэ гэдгийг тухайн үед л дээрээс шийдвэрийг хэлж тодорхойлдог юм. Жишээ нь мах шүүс гэдэг ч юм уу, хуушуур, бууз хийх үү л гэдэг асуудал.
-Өнгөрсөн удаагийн айлчлалуудын үеэр та тогоочоор нь ажиллаж байсан байх. Далай багш голлон ямар зоог барьдаг вэ?
-Би чинь бараг сүүлийн гурав бил үү дөрвөн айлчлалынх нь хоол ундыг бэлтгэж байгаа юм. Мэдээж бэрээс хийнэ, тэгээд бүтэн хонины шүүс тавьж байлаа. Голдуу таташ махтай болохоор хуушуур, бууз хийж байсан. Гэхдээ тэр болгоныг чинь зөвхөн Далай багшид гэхгүй, бүх нийт хүнийх нь дунд хийнэ шүү дээ.
-Гандангийн гал тогоонд танаас гадна хэдэн хүн байна вэ?
-Би одоо хоёр туслах тогоочтойгоо л Гандангийн зоог, хоол, хэвийн боовыг хийж байна. Долоон цогчин дуганд нийтдээ 500 гаруй лам бий. Бас оюутны болон 11 жилтэй шашны сургуульд нийт төдий тооны хүн сурдаг. Нийтдээ бол 1000 орчим хүнд шаардагдах хоол хүнсийг бэлтгэж байна.
-Энэ удаа хаагуур дамжиж ирж байгаа юм бол?
-Хятад бол ерөөсөө Монголд ирүүлэхгүй гэнэ шүү дээ. Тийм болохоор Далай багш хойгуур тойроод Оросын талаас орж ирдэг. Үгүй бол урагшаа тойрч Токио, Сөүлээс нааш нисч ирдэг юм. Тэрнээс биш хятад толгойнуудыг даваад Монгол руу орж ирнэ гэдэг бол хэцүү.
-Монголд ирэхдээ хэр олон хүний бүрэлдэхүүнтэй ирдэг юм бол?
-Ээ дээ, багш маань ч сайндаа л хоёр гурван хүнтэй ирнэ. Нэг их олуулаа ирээд байдаггүй шүү, цөөхүүлээ ирдэг юм.
-Манай улсад өмнө нь долоон удаа ирсэн гэдэг. Таныг тогоочоор ажиллаж байх үед хамгийн удаандаа хэдэн хоног байсан юм бол?
-Хэзээний айлчлал билээ дээ, нэг зун ирэхдээ 10 хоносон байх. УБ палас, Төв цэнгэлдэх хүрээлэнд ном сургаал айлдаж байсан санагдана. Тэгэхэд л Монголд хамгийн удаан байсан болов уу. Энэ удаагийн айлчлалын хүрээнд хаана очиж, ямар ном айлдана гэх юм бүү мэд. Багш өөрөө л хэлэх байх.
-Ном сургаал, уулзалтын төлөвлөгөө, хөтөлбөрөө ирсэнийхээ дараа гаргадаг юм уу?
-Тэгдэг байх шүү. Тэнд ингэнэ шүү, энд тэгнэ шүү гэдгийг урьдчилан хэлж яриад байдаггүй болохоор л би ирсэнийх нь дараа төлөвлөгөөгөө гаргадаг байх гэж бодоод байгаа юм.
-Далай багш энд ирэхдээ хаана байрладаг юм бол?
-Ер нь Их тэнгэрийн аманд л байдаг гэдэг шүү.
-Далай ламын хойд дүрийг манай улсаас тодруулна гээд байх юм?
-Тэр чинь Далай багшийн залгамжлагч юм байхгүй юу/инээв/. Багш өөрөө өөд болно оо доо? Тэгэхээр дараагийн хувилгааныг 4-5 настайд нь зална. Энэ хооронд хэн нэг орлогч хэрэгтэйеэ. Түр зуур залгамжлагчийг сонгож өөрийн амьд сэрүүндээ сургаад үлдээх юм. Тэр хүн нь жинхэнэ хойд дүр биш залгамжлах байхгүй юу. Жинхэнэ дүр тодрохоор түүнд эрхийг шилжүүлээд өгдөг. Гэтэл хүмүүс буруу ойлгоод яриад байгаа юм.
-Баярлалаа танд. Амжилт хүсье.