Америкийн цэргийн баазуудад ашиглагдаж байсан машин, тоног төхөөрөмжүүдийг манай улсын долоон МСҮТ-д хандивлалаа. Тус улсын Батлан хамгаалах, аюулгүй байдлын агентлагаас ардчиллыг дэмжигч оронд олгодог гэнэ. Энэ шугамаар Япон дахь АНУ-ын Номхон далайн тээвэрлэлтийн тэнгисийн цэргийн баазад ашиглагдаж байсан 1 749 253 ам.долларын нийт өртөгтэй төхөөрөмжийг олгож байгаа юм. Үүнд уул уурхай, зам, барилга, хөдөө аж ахуйн салбарын 13 төрлийн, 18 ширхэг хүнд машин механизм, тоног төхөөрөмжийг багтжээ. Эдгээрийг Сэлэнгэ аймгийн Шаамар сумын, Өвөрхангай, Дархан-Уул, Булган, Хэнтий, Төв аймгийн МСҮТ болон нийслэлд ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн дэргэдэх МСҮТ-д ту тус хуваарилсан гэнэ.
Б.Болд