МАН өнөөдөр бүлгийн хурлаараа 48 мандаттай, 26 тойрогтой байна гэсэн АН-ын саналыг хүлээж авлаа. Мөн удаан хэлэлцэж байж Улаанбаатар хот дахь мандатын тоог нэмэгдүүлэх тухайд санал нэгдлээ. Ингэхдээ Улаанбаатар хотод хүн ам өсөн нэмэгдэж байгааг харгалзан үзэж 14 мандат, орон нутагт 34 мандатыг хуваарилах зарчмаар УИХ-ын Сонгуулийн тухай хуулиа цааш үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон юм. УИХ-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин “УИХ дахь Ардчилсан намын бүлгээс тавьсан хоёр саналыг хүлээж авсан явдал нь МАН-ын бүлгийн хувьд буулт хийсэндээ бус Сонгуулийн хуулийг шинээр батлан гаргах ёстой гэсэн зарчмын шийдэлд хүрсэнтэй холбоотой. Сонгуулийн хуулийн шинэчлэлийг ард түмэн хүсэж байна, цааргалах хойшлуулах цаг хугацаа ч байхгүй. УИХ дахь хоёр намын бүлэг хамтарсан Засгийн газрыг байгуулахдаа зөвшилцлийн гэрээндээ сонгуулийн тогтолцоог өөрчлөхөөр тусгасан. Тэрхүү гэрээгээ мөрдөх ёстой” гэсэн юм.