МУИС-ийн Шашин судлалын тэнхимийн багш С.Цэдэндамбатай утсаар холбогдож XIV Далай лам Монгол улсад ирж байгаа тухай зарим зүйлийг тодруулахыг хүссэн юм. Гэвч тэрээр асуултад тодорхой хариулт өгөхөөс татгалзаж байлаа. Тэрээр “Би Далай лам биш яаж мэдэх вэ?”, “Наад асуудлыг чинь гандан хийд л мэдэж байгаа байх”, “Далай лам судлаач биш болохоор сайн мэдэхгүй” гэх зэрэг хариултыг өгөв.
    Монголын шашны тэргүүнээр есдүгээр Богдыг өргөмжилсөн шуугиан намдаагүй байхад Далай лам ирж байгаа нь шашны сенсаацийн үргэлжлэл болж байна. Мөн Богдыг өргөх, Далай лам айлчлах нь хоёулаа гэнэтийн буюу чимээгүй байж байгаад өрнөсөн нь хүмүүсийн анхаарлыг улам ихээр татлаа. Дээрхийн гэгээнтэн саяхан улс төрийн байр сууринаасаа татгалзсан бөгөөд Бурхны шашинтны тэргүүн гэдэг үүднээсээ Монголд анх удаа айлчилж байгаа нь энэ юм.
Б.Болд