Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам монгол улсад тав хоногийн турш айлчилж байгаа билээ. Тэрээр өнөө орой 19 цагт манай улсад морилох бөгөөд түүний айчлалын хөтөлбөрийг олон нийтэд танилцуулсан. Хөтөлбөрт багтаагүй нэг зүйл бол тэрээр ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нартай уулзана гэж зарим эх сурвалж мэдээлж байгаа юм. Энэ талаар төрийн гурван өндөрлөгийн хэвлэлийн төлөөлөгч нартай холбогдож тодрууллаа.
С.Батзаяа: Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч
Далай багш ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын дарга нартай уулзана гэж зарим эх сурвалж мэдээлж байна. Энэ үнэн үү?
- Наад мэдээлэл чинь худлаа мэдээлэл байна. Одоогоор ерөнхийлөгчтэй уулзана гэсэн мэдээлэл ирээгүй байна. Албан ёсны айлчлалын хөтөлбөр нь гарсан байсан шүү дээ.
М.Оюунчимэг: Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга
- Одоогоор тийм зүйл огт яригдаагүй байна. Гандантэгчилэн хийдийн шугамаар ирж байгаа юм чинь засгийн газартай хамаагүй шүү дээ.
Н.Ууганбаяр: УИХ-ын даргын шадар туслах
- Тодорхой мэдээлэл ирээгүй байна. Албан ёсоор цаг авч уулзана гэж мэдэгдээгүй байгаа.
Холбогдох хүмүүс Далай ламын уулзалтын талаар ийм тайлбар хэлж байгаа ч зарим эх сурвалжууд түүнийг төрийн томчуудтай уулзана гэж мэдээлж байгаа юм. Хэрэв Далай лам ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын дарга нартай уулзвэл тэр нь нууц уулзалт болж таарах нь ээ.
Т.Хулан