“Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр Өвөрхангай аймгийн Тарагт сумын Алтан тал хэмээх газар алт, цагаан мөнгөний шинэ орд нээжээ. Алтан тал гэдэг нь тус аймгийн төв Арвайхээр сумын зүүн урд зүгт байрладаг уужим тал газар юм. Ц.Мянганбаярын хайгуулын ажилчид Арвайхээр сум руу ороход байдаг Цагаан хаалганаас урагш нэг км орчим газарт байрлаж байжээ. “Монгол газар” компани дөрвөн жилийн өмнөөс Алтан талд хайгуул хийж эхэлсэн бөгөөд энэ жил үнэт металын үндсэн ордынхоо гол цөмийг илрүүлсэн байна. Шинэ орд олсон болохоор тэд Өвөрхангай аймгийн Уянга суманд үйл ажиллагаа явуулж байсан хайгуулын ажилчдаа буулгаж, техникүүдээ татсан байна. Тиймээс Ц.Мянганбаяр ирэх хавар шинэ ордоос алт угаах ажлаа эхлүүлэх нь гэж таамаглаж байгаа юм. Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал “Ц.Мянганбаярыг хайгуул хийгээд байгааг бид мэдсэн, бүр очиж шалгасан. Гэхдээ энэ компанид ямар нэг бичиг баримтын зөрчил байгаагүй” гэв.
Г.Эрдэнэбаяр