
Авлигын эсрэг парламентчдын дэлхийн байгууллагын Монгол дахь салбар бүлэг шинэчлэгдэн байгуулагдсан талаар тус бүлгийн дарга Р.Бурмаа өнөөдөр мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Энэ бүлэг нь УИХ-д суудалтай бүх нам, эвслийн төлөөлөл бүхий 12 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулах болсон байна. Хэвлэлийн бага хурал өнөөдөр 12 цагт Төрийн ордны хуралдааны "Г" танхимд болно.