
Өнөөдөр Зураач Ц.Одгэрэлийн “Цагаан өнгө” нэртэй дөрөв дэх бие даасан үзэсгэлэнгийн нээлт болно. Үзэсгэлэнд нийгмийн эмзэг давхаргын хүүхдүүдийг дүрсэлсэн экспрессионист
бүтээлээ тавих аж. Түүнчлэн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “Хөх нар”
орчин үеийн урлагийн төвийн уран бүтээлч С.Ганзүг үйл хөдлөлийн урлаг
буюу “performance art”-ын бүтээлээ үзэгчдэд толилуулах юм байна. Сонирхуулахад зураач Ц.Одгэрэл “Амьдралын өнгө”, “Нас ба цаг үе”,
“Совин” зэрэг бие даасан үзэсгэлэн гаргаж байсан бөгөөд энэ удаа 2012
онд туурвисан шинэ бүтээлүүдээ дэлгэх аж.
"Цагаан өнгө" үзэсгэлэнгийн нээлт “MaxMall” төвийн тавдугаар давхарт байрлах “976” галерейд болно.