

Нутгаасаа алс хол ажиллаж амьдардаг ч сэтгэл санаа нь үргэлж Дорнодоосоо уяатай явдаг олон арван залуусын нэг бол Б.Алтансүх юм. Тиймдээ ч найз О.Түвшингийнхээ хамтаар “Дорнод аймгийн бүтээн байгуулалтын төлөөх залуучуудын холбоо”-г байгуулалцаж багагүй ажил амжуулсан байна. Тус холбоо өнгөрсөн зун Хэрлэн голын хөвөөнд 1000 мод тарих ажлыг санаачлан хэрэгжүүлсэн нь Чойбалсан хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлж, экологийн тэнцвэрийг хадгалахад бодитойгоор нөлөөлжээ.
Тэгвэл Б.Алтансүх Монгол бөхийн өргөөнд “Хайртай бүхнээ үнсье” хэмээх тоглолтыг зохион байгуулахаар болжээ. Нэгдүгээр сарын 14 буюу өнөөдөр болох энэхүү тоглолтод нийтийн дууны шилдэг уран бүтээлчид оролцох юм байна. Тоглолтынхоо орлогыг “Дорнод аймгийн бүтээн байгуулалтын төлөөх залуучуудын холбоо”-ны зохион байгуулах дараачийн сайн үйлсийн хөтөлбөрт зарцуулахаар төлөвлөөд байгаа ажээ.
Д.Ундрах /24tsag.mn/