Энэ сарын 5-8-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод нэр бүхий
долоон залуу 24 настай эмэгтэйг гурван өдөр хүчиндэн, зодож тамласан
хэрэг гарсан.

Энэ сарын 5-8-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод нэр бүхий долоон залуу 24 настай эмэгтэйг гурван өдөр хүчиндэн, зодож тамласан хэрэг гарсан. Хохирогч эмэгтэй аймгийнхаа шүүх эмнэлэгт шаардлагатай бүх шинжилгээ өгч, гэмтлийн зэрэг тогтоолгосон ч хариу нь хараахан гараагүй байгаа аж. Тиймээс Улаанбаатао хотод ирж, шаардлагатай бүх нарийн шинжилгээгээ өгч байгаа юм байна. Тэрээр өнгөрсөн амралтын өдрөөр ээжтэйгээ хамт ирсэн байна. Түүний биеийн байдал тааруухан, одоо ч шокноосоо гараагүй байгаа аж. Одоогоор эмнэлгүүдээр нарийвчилсан шинжилгээнүүдээ өгч байгаа бөгөөд хариу гарсны дараа аль эмнэлэгт хэвтэх нь тодорхой болох юм байна.
Б.Чимэг
Сэтгэгдэл (4)