Зарим арилжааны банкууд орон нутагт зээл олгохоо зогсоожээ. Энэ нь Монголбанк бодлогын хүүгээ нэмсэнтэй холбоотой гэнэ. Учир нь, өнгөрсөн аравдугаар сард Төв банкны захирлуудын зөвлөл хуралдаж бодлогын хүүг 0.5 хувиар нэмж, 12.25 хувьд хүргэсэн. Үүнийг дагаад арилжааны банкууд ч зээлийн хүүгээ нэмж эхэлсэн байна. Үр дүнд зээл олголт хязгаарлагдаж, зарим банкууд ийнхүу зээл олголтоо зогсоожээ. Дашрамд дурдахад, мөнгөний бодлого ингэж хатуурснаар зээлийн хүүг өсгөж, эрэлтийг хязгаарладаг байна. Монголбанкнаас авсан хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, бодлогын хүү нэмснээр Төв банк зах зээлээс 800 орчим тэрбум төгрөгийгтатаж авчээ. Гэсэн ч макро эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалах зорилгоор мөнгөний бодлогын хүүг өсгөх арга хэмжээг үргэлжпүүлэн авсаар байх ажээ.
Б.Золбоо