Нийслэл болон Дархан, Дорнод, Эрдэнэт бүсийн ДЦС-ууд нүүрсний уурхайнууд өнөөдрийн байдлаар нийтдээ есөн тэрбум 412.5 сая төгрөгийн өртэй үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Хамгийн их өртэй нь “Багануур дулаан сүлжээ” ТӨХК бөгөөд тэрбум 785.6 сая төгрөгийн өртэй байна. Харин Эрдэнэтийн ДЦС “Шарын гол” ХК-д 485.6 сая, ДЦС-4 “Шивээ овоо” ХК-д дөрвөн тэрбум 477.1 сая, Дархан, Дорнод бүсийн ДЦС “Адуунчулуу” ХХК-д 572.9 сая төгрөгийн өртэй гэсэн судалгаа бий. Энэ онд улсын төсвөөс ДЦС-уудад татаас олгосон нь нүүрсний төлбөрөө төлөхөд нь дэмжлэг болж байгаа талаар холбогдох мэргэжилтнүүд тайлбарлав. Өнгөрсөн нэгдүгээр сарын 1-ний өдрийн үлдэгдэлтэй харьцуулбал хуримтлагдсан өрийн хэмжээ 3.8 тэрбумаар буурсан байгаа юм.
Т.Энхэлээ