Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн урилгаар Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам манай орны сүсэгтэн олонд сургаал номоо хайрлан, адис жанлаваа хүртээхээр өчигдөр морилон ирлээ. Түүний ирэх онгоц цаг агаарын байддаас шалтгаалан хоёронтоо хойшилсоор 21.50 цагт "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд газардав. Дээрхийн гэгээнтнийг тосохоор Дилав хутагт, тэргүүн хамба, гавж Д.Чойжамц зэрэг шашны төлөөллөөс гадна Асашёорюү Д.Дагвадорж, УИХ- ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын төрийн түшээд, сүсэгтэн олон хүрэлцэн ирсэн байлаа.Тэрбээр манай улсад 1979 оноос хойш найм дахь удаагаа ирж, сүсэгтэн олонтойгоо уулзаж буй. Дээрхийн гэгээнтэн энэ сарын 11 хүртэл айлчлах бөгөөд өнөөдөр их, дээд сургуулийн оюутнуудад зориулан Бөхийн өргөөнд, маргааш СТӨ-нд "Шинэ мянганы ёс зүй" сэдвээр лекц уншиж, Монголын хойч ирээдүйг оюуны гэгээрэлд хүрэхэд нь туслах юм. Харин мөргөлч, сүсэгтний хамгийн их хүлээсэн уулзалт Яармаг дахь спортын ордонд гурван өдөр үргэлжилнэ. Энэ үеэр "Шүтэн барилддагын магтаал", "Мөрийн гурван эрхэм" ном айлдан, Жанрайсиг, Цагаан дарь эх бурхны авшигийг тус тус хүртээх юм байна.Уг хурал номонд даган баясах урилгыг өчигдөр Гандэнтэгчэнлин хийдэд үнэ төлбөргүй тараалаа. Түүнийг улс төр, бизнесийн ямар нэгэн төлөөлөл дагалдахгүй бөгөөд зөвхөн шашны гэгээрлийн зорилго агуулсан гэдгийг Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц тодотгов.
О.Намчин