
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор Авто замын Өлзийт төлбөр хураах цэгийн ахлагч Д.Дамбадагва, Алтан гадас одонгоор УБТЗ-ын Олон улсын Тээвэр зуучийн төвийн эдийн засагч Б.Хоролготов, УБТЗ-ын С.Бат-Эрдэнэ, Эрчим хүч, ус хангамжийн 1-р ангийн ажилтан, “МИАТ” ХК-ийн Ахмадын хорооны дэд дарга Очирын Оюун нар шагнууллаа. Мөн Хөдөлмөрийн хүндэт медалийг УБТЗ-ын ачаа хамгаалагч Д.Эрдэнэчимэг, Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Х.Ганболд, Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төвийн мэргэжилтэн Л.Чимгээ нар хүртсэн байна.