

Ганга, Ямуна голын цутгаланд өнөөдөр олон арван хүмүүс угаалга үйлдэж эхэлсэн бөгөөд ойрын хэдэн өдөрт угаалга үйлдэхээр 10 сая хүн хүлээж байгаа аж. 2001 оны шашны баяраар 40 сая энэтхэгчүүд угаалга үйлдсэн нь түүхэнд байгаагүй олон тоо аж. Ирэх хоёрдугаар сарыг хүртэл үргэлжлэх 55 хоногийн баярт оролцохоор 100 сая гаруй хүн Аллахабад хотод очих төлөвтэй байна.
Д.Ундрах /24tsag.mn/