Жил бүрийн хавар махны үнэ өсөж, килограмм нь 7000-8000 болдог. Иймд Нийслэлийн захирагчийн ажлын албанаас өнгөрсөн жилээс эхэлж, махны нөөцийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Нийслэлийн засаг даргын захирамжаар энэ жилийн нөөцийн махны хэмжээг урьд жилийн хэмжээнээс бууруулахгүй байх талаар тодорхой заасан байгаа. Нийслэлд дор хаяж 12 мянган тонн, Эрдэнэт болон Дарханд тус бүр 1000 тонн, үлдсэн аймагт тус бүрийн 100 тонн мах нөөцлөх тооцоог урьдчилсан байдлаар гаргасан байна. Өнгөрсөн жил болон энэ жил “Мах маркет” “Мах импекс” “Тайж трейд” “Монгол мах экспо” зэрэг 14 компани махны нөөцийг хариуцаж байгаа аж.
Т.Энхэлээ