Өнөөдөр 10 цагт Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд "Норвегийн уул уурхайн менежмент" сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг болох гэж байна. Уг хэлэлцүүлэгт Норвегийн Ерөнхий сайд асан Mr. Kjell Magne Bondevik , Уул уурхайн сайд асан Einar Steensnæs нар оролцох бөгөөд тус улсын уул уурхайн өнөөгийн байдал, туршлагыг монголчуудтай хуваалцах юм байна. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Норвегийн Ерөнхий сайд асан Mr. Kjell Magne Bondevik , Уул уурхайн сайд асан Einar Steensnæs нарыг 16 цагт хүлээн авч уулзах юм.