УРИАЛГА

Монгол Улсад мэдээллийн технологи хөгжсөн сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд төрийн бүх шатны байгууллагууд компьютерийн техник хангамж, сүлжээний дэд бүтцэд тэргүүлэх ач холбогдол өгч программ хангамжийн оюуны өмчийн талаар төдийлөн анхаарал хандуулаагүйн улмаас энэ асуудал цаг үеийн шаардлагаас хоцорч ирсэн байна.
Түүнчлэн өнөөгийн мэдээлэлжсэн нийгэмд цахим хэрэглээ асар хурдацтай өсөн нэмэгдэхийн хэрээр программ хангамжуудын зохиогчийн эрхийн асуудал хурцаар тавигдах боллоо.
Иймд оюуны өмчийн зөрчилгүй программ хангамжийн бүтээгдэхүүн хэрэглэхийг төрийн байгууллагуудад хандан Уриалж байна.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Зандаахүүгийн ЭНХБОЛД
Улаанбаатар хот.
2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр.
Улаанбаатар хот.
2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр.
Сэтгэгдэл (1)