Тэднийг ЭХТА-ийн 188.3, 188.4, 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар буруутган ялласан байна.

Тэднийг ЭХТА-ийн 188.3, 188.4, 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар буруутган ялласан байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын холбогдсон зарим үйлдэлд ял шийтгэж зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгосон байна.
Шүүгдэгч С.Наранбаатарт Эрүүгийн хуулийн 188.3, 192.3.4, 192.3.5-д зааснаар нийт 15 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,
Шүүгдэгч Э.Онон, Р.Лена, О.Навчаа нарт Эрүүгийн хуулийн 188.3, 192.3.4, 192.3.5-д зааснаар тус бүрт 10 жил 6 сар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,
Шүүгдэгч Ч.Эрдэнэбаатар, Э.Гоомарал, Ж.Наранмандах нарт Эрүүгийн хуулийн 188.3-т зааснаар тус бүрт 11 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Харин шүүгдэгч Б.Аззаяа, БНХАУ-ын иргэн Вонг Син Ян нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байна.
С.Наранбаатар нь 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ж.Амгалангаар бренд бараа нэрээр халхавчилсан 3939.4 грамм жинтэй 53.2%-ийн агууламжтай геройн агуулсан хар тамхи мансууруулах бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зорилгоор Малайз улсаас Бүгд найрамдах Хятад ард улс руу тээвэрлүүлсэн,
С.Наранбаатар, Э.Онон, Р.Лена, О.Навчаа нар нь бүлэглэн удаа дараагийн үйлдлээр бусдаар Монгол улс, Бүгд найрамдах Хятад ард улс, Малайз улсуудын хооронд хар тамхи мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг тээвэрлүүлсэн,
Э.Онон нь 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Д.Алимаа нарын Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн 2 цүнхтэй бренд бараа нэрээр халхавчилсан мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг мэдсээр байж санаатайгаар хадгалж, улмаар 2011 оны 11 дүгээр сарын 04-ний үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 177 тоот хашаанд аваачиж шатааж устгасан,
Б.Аззаяа нь удаа дараагийн үйлдлээр бусдаар Монгол улс, Бүгд найрамдах Хятад ард улс, Малайз улсын хооронд хар тамхи мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг тээвэрлүүлсэн, хил нэвтрүүлэн гаргасан,
Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Wong Sin Ying /Вонг Син Ян/ Д.Алимаа нарын 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг авах, улмаар Монгол Улсын хилээр нэвтрүүлж гаргах зорилгоор Бүгд найрамдах Хятад ард улсад байрладаг зохион байгуулалттай гэмт бүлэглэлээс захиалга авч Монгол Улсад ирсэн,
Ч.Эрдэнэбаатар нь Э.Гоомаралтай урьдчилан үгсэн тохиролцож, 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Буянт-Ухаа олон улсын боомтоор Улаанбаатар Бээжин чиглэлийн СА902 аялалын онгоцоор зорчиж явахдаа Нэгдсэн үндэсний байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” нэгдсэн конвенцийн 4 жагсаалтанд орсон диацетилморфин буюу герион /diacetylmorphine herion/ гэх сэтгэцэд нөлөөлөх бодис агуулсан 2027 грамм бэлдмэлийг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн,
Ж.Наранмандах нь Э.Гоомаралтай урьдчилан үгсэн тохиролцож 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Буянт-Ухаа олон улсын боомтоор Монгол Улсын хилийг нэвтэрч орж ирэхдээ Нэгдсэн үндэсний байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” нэгдсэн конвенцийн 4 жагсаалтанд орсон диацетилморфин буюу герион /diacetylmorphine herion/ гэх сэтгэцэд нөлөөлөх бодис агуулсан 2027 грамм бэлдмэлийг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн гэмт хэрэгт,
Э.Гоомарал нь Ч.Эрдэнэбаатартай урьдчилан үгсэн тохиролцож, 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Буянт-Ухаа олон улсын боомтоор Монгол Улсын хилээр Нэгдсэн үндэсний байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” нэгдсэн конвенцийн 4 жагсаалтанд орсон диацетилморфин буюу герион /diacetylmorphine herion/ гэх сэтгэцэд нөлөөлөх бодис агуулсан 2027 грамм бэлдмэлийг хууль бусаар нэвтрүүлсэн,
Ж.Наранмандахтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Буянт-Ухаа олон улсын боомтоор Монгол Улсын хилээр Нэгдсэн үндэсний байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” нэгдсэн конвенцийн 4 жагсаалтанд орсон диацетилморфин буюу герион /diacetylmorphine herion/ гэх сэтгэцэд нөлөөлөх бодис агуулсан 2027 грамм бэлдмэлийг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (4)