

Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх асуудлыг судалж байгаа АНУ-ын хэсэг шинжээчдийн бичсэн “Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх хүрээнд Ойрхи Дорнодын талаар АНУ-аас баримтлах стратеги” гэсэн гарчигтай илтгэл хэдхэн өдрийн өмнө АНУ-ын томоохон хэвлэлүүдэд нийтлэгдсэн байна.
Илтгэлд Иран улсын Засгийн газрын эсрэг хориг арга хэмжээг чангатгахыг АНУ-ын засаг захиргаа ба түүний холбоотнуудад уриалсан байна. Мөн Вашингтон Иран улсад цөмийн зэвсэг үйлдвэрлэхээс сэрэмжлэхийн тулд тус улсын эсрэг цэргийн ажиллагаа явуулах тухай АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама зарлан мэдээлэх ёстой гэж тэмдэглэжээ.
Цөмийн хөтөлбөр нь дан ганц энхийн зорилготой байгааг нотлохыг Иран улс оролдож байна. Иран улс цөмийн зэвсэг зохион бүтээх дээр идэвхтэй ажиллаж байгаа нь өрнөдийн орнуудыг түгшүүлж байна. Иймээс АНУ ба Европийн холбоо Иран улсын эсрэг эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээ авч, хоригоо улам чангатгаж байгаа юм.
Д.Идэр