

Тус дүүрэгт 200 орчим далд уурхай байдгаас 28 нь үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй аж. Эдгээр уурхайнуудад 1500 орчим уурхайчин ажиллаж байгаа ба уурхайчдын хөдөлмөрийн аюулгүй байдал олон ноцтой зөрчлүүд цөөнгүй гарчээ. Тиймээс иргэдийн аюулгүй байдал, байгаль орчны бохирдол, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор 185 уурхайн үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоосон байна.
Сүүлийн арав гаруй жилд тус дүүргийн 200 гаруй уурхайчин хүн амь насаа алдсан бол түүнээс ч олон хүн гэмтэж бэртсэн тохиолдол бүртгэгдсэн аж.
Д.Идэр