Өнгөрсөн амралтын өдрөөр нийслэлийн хэмжээнд 3000 гаруй гэмт хэргийн холбогдолтой дуудлага бүртгэгджээ. Тухайлбал, бямба гарагт 1630 дуудлага ирсэн бөгөөд гэмтлийн хоёр, хулгайн зургаа, булаалтын нэг дуудлага ирсэн байна. Харин ням гарагт 1746 дуудлага бүртгэгджээ. Үүнд гэмтлийн дөрөв, булаалт нэг, танхайн зургаан дуудлага ирсэн байна. Мөн 262 хүн эрүүлжүүлэгдэж, нэг хүн архинд хордож нас барчээ. Шинжээчид хэд хоног дараалан архи ууж, хордож нас барсан гэсэн дүгнэлтийг гаргасан байна.
Б.Чимэг