Өнөөдөр баруун зүгийн зарим газраар бага зэрэг цастай бусад нутгаар үүлэрхэг байх нь. Дархадын хотгор, Хэнтийн уулс болон Идэр, Тэс голын сав болон Дорнод Монголын тал нутгаар 17-22 хэм хүйтэн. Хангай, Хөвсгөлийн уулс болон Орхон, Ерөө, Туул голын саваар 13-18 хэм, Алтайн өвөр, говийн нутагт 0-5 хэм хүйтэн. Бусад газраар 8-13 хэм хүйтэн байх юм. Нийслэл Улаанбаатар хотод цас орохгүй, салхи баруунаас 4-9 метр/сек. 11-13 хэм хүйтэн байна. Өглөөний 5 цагт 24 хэм хүйтэн байлаа.
Солонгосын Сөүл
хотод өнөөдөр 17 хэм, бороотой. Шөнөдөө 4 хэм хүрч сэрүүсэх бөгөөд бороо
үргэлжилсээр байх юм. Тэгвэл Токио хотод үүлэрхэг хэдий ч хур тунадасгүй,
өдөртөө 18 хэм. Шөнөдөө үүлс арилахгүй 12 хэм байна. Хятадын нийслэл хотод
өнөөдөр 6 хэм дулаан, үүлшинэ. Хур тунадасгүй, шөнөдөө -5 хэм байх аж. Москва
хотод мөн хур тунадасгүй. Өдөртөө үүлэрхэг, 0 хэм. Шөнөдөө үүлс арилахгүй, -4
хэм хүйтэн хононо.
Б.Ганбилэг