БН Халимаг улсын тэргүүн Алексей
Орлов 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр орон даяар үндэсний баяраа
тэмдэглэх зарлиг гаргав. ОХУ-ын “Шашин шүтэх эрх чөлөө, шашны
нийгэмлэгүүдийн тухай”, БН Халимаг улсын “Баяр ёслол, тэмдэглэлт
өдрүүдийн тухай” хуулиуд мөн Халимагийн ард түмний үндэсний соёлын
уламжлалыг хөгжүүлэх зорилгод нийцүүлэн энэ зарлигийг гаргаснаа
Халимагийн тэргүүний хэвлэл мэдээллийн алба тайлбарлажээ.

Богд Зонховын таалал төгссөн өдрийг тохиолдуулан өвлийн эхэн сарын
шинийн 25-нд Халимагт эрт дээр үеэс тэмдэглэж ирсэн энэ баяр нь Монголын
цагаан сартай төстэй бөгөөд урд орой нь айл бүр гэр орноо боорцог хийж
бурхан тахилдаа цай идээнийхээ дээжийг өргөдөг. Маргааш нь эртлэн босч
айл хотлоороо баярын ширээгээ идээ будаагаар дүүргэн цайлна. Орой нь айл
бүр хүнийхээ тоогоор зул барих нь энэ баярын гол ёс бөгөөд ийм ч учраас
уг баярыг Зул, өвлийн эхэн сарыг Зул сар гэдэг байна. Энэ өдөр
Халимагийн бүх сүм хийдүүд Зулыбн хурал хэмээх ном хурдаг. Зулын баяраар
хүн бүр нас нэмдэг гэж үздэг тул халимагууд энэ өдрийг “Хальмг улсин
нас авдг одр” гэж хэлдэг ажээ. 2004 оноос энэ өдрийг Халимаг улсын
үндэсний баяр хэмээн хуульчилсан юм.
Сэтгэгдэл (2)