XIY Далай лам ирэх 12 дугаар сарын 11-нд БНЧех улсад айлчлахаар болжээ. Далай лам Прагад өмнө нь хоёр ч удаа айлчилж байсан бөгөөд хамгийн сүүлд 2009 онд очиж байсан юм. Энэ удаа тэрбээр өөрийн найз, Чехийн ерөнхийлөгч асан Вацлав Хавелийн урилгаар айлчилж байгаа бөгөөд Карлын Их сургууль дээр “Ороо бусгаа ертөнцөд аз жаргалыг хайх нь” сэдвээр лекц уншиж, дугуй ширээний ярилцлагад оролцон Зүүн Өмнөд Азийн орнуудын ардчиллын сэдвээр яриа өрнүүлэх аж.