ЗХУ-ын удирдагч байсан Иосеф Сталины цорын ганц охин Светлана 85 насандаа таалал төгсчээ. Тэрээр ЗХУ задарсны дараа Энэтхэгт, дараа нь АНУ-д Лана Петер нэрээр олон жил амьдарчээ. “Лана Петер гэж нэрээ өөрчилсөн ч Сталины охин гэсэн хар сүүдэр үргэлж дагадаг байсан. Яг л тэсрэх бөмбөг явж байгаа юм шиг харж, хуруугаараа чичлэхэд нь анхандаа америкчуудыг буудчихмаар санагддаг байсан” гэж хамгийн сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
ЗХУ-ын удирдагч байсан Иосеф Сталины цорын ганц охин Светлана 85 насандаа таалал төгсчээ. Тэрээр ЗХУ задарсны дараа Энэтхэгт, дараа нь АНУ-д Лана Петер нэрээр олон жил амьдарчээ. “Лана Петер гэж нэрээ өөрчилсөн ч Сталины охин гэсэн хар сүүдэр үргэлж дагадаг байсан. Яг л тэсрэх бөмбөг явж байгаа юм шиг харж, хуруугаараа чичлэхэд нь анхандаа америкчуудыг буудчихмаар санагддаг байсан” гэж хамгийн сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Тэрбээр дөрвөн удаа гэрлэж, гурван хүүхэдтэй болсон ч Америкт ирснээсээ хойш хоёр хүүхэдтэйгээ бараг уулзалдахаа больсон аж.
Багш, орчуулагч мэргэжилтэй байсан тэрээр ЗХУ-ын тухай дөрвөн дурсамжийн ном бичсэн. “Найзууддаа илгээх хорин захидал” ном нь 2.5 сая долларын ашиг олсон байна. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Сталины охин нийтийн байр түрээслэн амьдарч байжээ.