Гудамж талбайд явган явахдаа халтирч гэмтвэл эмчилгээний зардлыг өөрөөсөө биш тухайн газрыг харъяалах байгууллагаас гаргуулахаар боллоо. Ийм шийдвэрийг нийслэлийн удирдлагууд гаргажээ. Ирэх сарын 2, 3-нд Улаанбаатарт бүх нийтийг хамарсан цас цэвэрлэгээний ажил хийх гэнэ. Энэ ажлын хүрээнд аж ахуйн нэгж, байгууллага харъяа гудамж талбай, орчноо цэвэрлэх үүрэг, хариуцлагыг чангатгах аж. Тухайлбал шаардлага биелүүлээгүй бол “Захиргааны хариуцлагын тухай хууль”-ийг үндэслэн торгохоос эхлээд үйлчилгээний эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авах юм. Ингэхийн тулд дүүргүүдийн мэргэжлийн хяналтын байцаагч ажиллаж, шалгалт шаардлага тавих гэнэ.
Цас их орсноос автомашины осол, явган хүн гэмтэхээс урьдчилан сэргийлж элс, давс болон тусгай бодисын хэмжээг өмнөх жилээс 300 тонноор нэмэгдүүлэх аж. Эдгээрийг нийлүүлмэгц дүүрэг бүрт тараан өгч халтиргаа ихээр үүсдэг зам талбайд хэрэглэхийг сануулсан байна.

Б.Ганбилэг