НАТО-гийн цэргийн нисдэг тэргүүд Пакистаны хилийн заставт цохилт өгч 25 цэргийн албан хаагчийн аминд хүрсэн нь Америкийн тусгай ангийн даргын алдаанаас болсон хэмээн “Associated Press” агентлаг өнөөдөр мэдээлэв. Ийм явдал болсон, шалтгаан нь юунд байсныг тус агентлаг өчигдөр АНУ-ын Зэвсэгт хүчний эх сурвалжаас олж мэджээ.

Уг явдал болохоос өмнөхөн хилийн бүст талибанчууд Америк, Афганистаны тусгай бүлгийнхнийг довтлоод нуугдсан бөгөөд Америкийн тусгайгийнхан энэ талаар Пакистаны цэргийнхэнд мэдэгдээд талибанчуудыг мөшгөж эхэлжээ. Хоёр цагийн дараа тусгайгийнхан Пакистаны хилийн цэргийн хуарантай дайралдаад түүнийг талибанчуудын лагерь гэж үзсэний улмаас агаараас нэмэлт хүч авч довтлон устгасан байна.
Америкчууд Пакистаны цэргийнхнийг устгасан нь хоёр орны харилцааг эрс муутгав. Болсон явдлын дараа Афганистаны нутагт байдаг НАТО-гийн цэргийн баазад хүнс хүргэдэг замыг Пакистан бүтэн өдөр хаасан байна. Мөн өөрийн нутагт байдаг нисэхийн баазыг америкчуудад ашиглуулж байснаасаа татгалзжээ. Ерөнхий сайд Юсуф Реза болсон явдлыг тус улсын бүрэн бүтэн байдалд халдсан явдал гэсэн бөгөөд харин АНУ, НАТО Пакистаны эрх баригчдаас уучлал гуйсан байна.