Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд үйл ажиллагаа явуулж буй "МонЭнКо"
компани Шинжаан руу албан ёсоор нүүрс экпортолж эхэллээ. Тус компани Хятадын
"Ваоsteel Group Xinjiang Bayi Iron and Steel" компанитай коксжих
нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан ч ажил хэрэг болгоогүй өдийг хүрсэн юм. Учир
нь шороон замаар нүүрс тээвэрлэхийг хориглосон шийдвэр гарснаас хойш хатуу
хучилттай зам тавих ажилд хугацаа алдсан аж. Хоёр хоногийн өмнө 1000 тонн
металлургийн нүүрс ачсан машинууд Барлаг-Янтын боомтоор гарсан байна.
"МонЭнКо" компани Хөшөөтийн уурхайгаас тус боомтыг хүрсэн 311 км
хатуу хучилттай
замыг энэ сарын 6-нд Улсын комисст хүлээлгэн өгсөн. Түүнээс хойш албан ёсны
нийлүүлэлтийн бэлтгэл ажлыг хийсээр өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр дууссан юм.
"МоЭнКо" компани эхний ээлжинд жилдээ гурван сая тонныг нийлүүлж
байгаад 2015 он гэхэд жилд 10 сая тонн нүүрс Шинжаан руу экспортлохоор төлөвлөж
байна.