Монголын хөлбөмбөгийн холбооноос 2011 оны шилдгүүдийг дараах 11 номинациар тодруулах гэж байгаа бөгөөд тэднийг тодруулах ёслолын арга хэмжээ 12-р сарын 10-нд 15.00 цагаас “Футзалын ордон”-д болох юм байна. Тус арга хэмжээнд Монголын хөлбөмбөгийн спортын үе үеийн төлөөлөгчид оролцох аж.
2011 оны шилдгүүдийг
1. Шилдэг тамирчин
2. Шилдэг дасгалжуулагч
3. Албан ёсны түнш
4. Шилдэг шүүгч
5. Шилдэг ивээн тэтгэгч байгууллага
6. Мэдээллийн хамтран ажиллагч байгууллага
7. Шилдэг салбар зөвлөл гэсэн номинациар шалгаруулах юм байна.
Т.Хулан