Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг хөдөө орон нутагт цахим хэлбэрээр
авах боломжийг бүрдүүлж байгаа гэнэ. Энэ төрлийн шалгалтыг нийслэлд
өнгөрсөн сарын 21-нд анх удаа авч байсан аж. Үүний тулд тусдаа өрөө,
интернэт сүлжээнд холбогдсон 20-40 ширхэг компьютер зэрэг хэд хэдэн зүйл
шаардлагатай юм.

Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг хөдөө орон нутагт цахим хэлбэрээр авах боломжийг бүрдүүлж байгаа гэнэ. Энэ төрлийн шалгалтыг нийслэлд өнгөрсөн сарын 21-нд анх удаа авч байсан аж. Үүний тулд тусдаа өрөө, интернэт сүлжээнд холбогдсон 20-40 ширхэг компьютер зэрэг хэд хэдэн зүйл шаардлагатай юм. Эдгээр зайлшгүй зүйлсээр хангаж 12 дугаар сарын 15-ны дотор нөхцлийг бүрдүүлэх үүргийг Төрийн албаны зөвлөлөөс орон нутагт хүргүүлжээ. Ингэснээр төрийн албаны шалгалтыг хөндлөнгийн нөлөөгүй, ил тод, шуурхай, нээлттэй байлгах зорилго биелэх аж.
Дээрх нөхцлийг хангасны дараа Төрийн албаны зөвлөл тухайн аймагт мэргэшлийн шалгалтыг цахим хэлбэрээр авах ажлыг зохион байгуулах юм. Цахим хэлбэрээр өгсөн шалгалтын дүнг вэб сайтад шууд байрлуулах, дүнг газар дээр нь тооцоолж мэдээлэх зэргээр хурдан, шуурхай байдлыг хангадаг байна.
Б.Ганбилэг