Зул сарын баярын хонх дэлхий даяар жингэнэж эхэллээ. Хуанлийн хуудсыг шинээр нээсэн шинэ жилийн баярыг чарга хөллөсөн өвлийн өвгөнтэй хамт авчирдаг зүйл бол “Цөмөөхэй” балет. Зургаан жилийн их засварын эцэст үүд хаалгаа дахин нээсэн Москвагийн Их театр шинэ жилийн тоглолтоо “Цөмөөхэй” балетаар нээж байна. Тус балетын тасалбарт хүмүүс уртаас урт дугаар үүсгэж байгаа гэнэ. Москвагийн их театрын тоглолтын үнэ 600-4500 рубль байдаг ажээ. Өнгөрсөн аравдугаар сарын 28-нд театр “Руслан Людмила” дууриар нээлтээ хийх үед тасалбарын дамын үнэ өсч, гала тоглолтын тасалбар хоёр сая рубль хүрсэн мэдээ бий. “Цөмөөхэй” балет манай ДБЭТ-т ирэх сарын 24, 25-нд тоглоно.
Т.Хулан