Өчигдөр Японы мэргэжлийн сүмогийн холбооны Ёкозүнагийн зөвлөл өнгөрсөн Ням гарагт өндөрлөсөн Кюүшюү башёгийн дүнг авч хэлэлцэв. Зөвлөлийн тэргүүн Цүрүта хуралдааны дараа сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, өрсөлдөгчид нь Хакүход ийм амархан түрүүлэх, тэр дундаа тэмцээн дуусахаас өмнө түрүүлэх болзлоо хангах боломж олгосонд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.
Өчигдөр Японы мэргэжлийн сүмогийн холбооны Ёкозүнагийн зөвлөл өнгөрсөн Ням гарагт өндөрлөсөн Кюүшюү башёгийн дүнг авч хэлэлцэв. Зөвлөлийн тэргүүн Цүрүта хуралдааны дараа сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, өрсөлдөгчид нь Хакүход ийм амархан түрүүлэх, тэр дундаа тэмцээн дуусахаас өмнө түрүүлэх болзлоо хангах боломж олгосонд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Харин Ёкозүнагийн зөвлөл оозэки цолны болзол хангасан Кисэносатод магтаал хайрласангүй. Багшийгаа цаг бусаар алдсан ч гуньж гуталгүй, өөрийгөө дайчлан барилдаж өндөр амжилт үзүүлсэн гэж түүнийг үнэлсэн бөгөөд оозэки цолыг түүнд олгох нь жам ёсны юм гэж Цүрүта хэлжээ.