Монгол улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг Монгол, Лондон, Хонконгийн хөрөнгийн биржид гаргахаар болсон билээ. Тэгвэл тус компанийн хувьцааны зах зээлийн нийт үнэлгээ 10 тэрбум фунтэд хүрэх магадлалтай гэж "Sunday Times" мэдээлэв. Түүнчлэн нийт хувьцааны 15-аас багагүй хувийг Лондоны хөрөнгийн биржид гаргахаар тохирсон байна. "Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд дээрх хувьцааг гурван биржид зэрэг гаргах хувилбарыг илүүд үзсэн. Ирэх оны гуравдугаар сард хувьцаа арилжигдаж эхэлнэ" хэмээн "Market watch" цахим хуудсандаа бичжээ.
Т.Хулан