Сэлэнгэ аймгийн Рашаант суманд өчигдөр 70 настай эмэгтэй Б, 45 настай эрэгтэй Э нар байшинтайгаа шатсан хэрэг гарчээ. Галын шалтгааныг шинжээчид аюулгүй байдал хангаагүйгээс үүдсэн гал хэмээн үзэж байгаа аж. Тодруулбал, зуухныхаа амыг сайн хаагаагүйгээс болж цог унаж, гал гарсан гэжээ. Хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэс үргэлжүүлэн шалгаж, галын шалтгааныг нарийн тогтоохоор ажиллаж байгаа ажээ.
Б.Чимэг