Өнгөрсөн 19-ний өдөр Оюутолгойн кэмпэд сэжигтэйгээр нас барсан монгол залууг цагдаагийнхан амиа хорлосон гэж урьдчилан байдлаар үзэж байгаа ч ар гэрийнхэн нь үүнд эргэлзэж байгаагаа дахин нотлов. Талийгаачийн ахын ярьсанаар бол эмгэнэлт явдал болсоны дараа анх очсон хүмүүсийн үзсэн байдал амиа хорлосон гэхээргүй байсан гэнэ.
Өнгөрсөн 19-ний өдөр Оюутолгойн кэмпэд сэжигтэйгээр нас барсан монгол залууг цагдаагийнхан амиа хорлосон гэж урьдчилан байдлаар үзэж байгаа ч ар гэрийнхэн нь үүнд эргэлзэж байгаагаа дахин нотлов. Талийгаачийн ахын ярьсанаар бол эмгэнэлт явдал болсоны дараа анх очсон хүмүүсийн үзсэн байдал амиа хорлосон гэхээргүй байсан гэнэ. Талийгаач орныхоо цаана хана руу харсан байдалтай, хоёр хөл нь шаланд хүрсэн, гар нь атгаастай байсан гэнэ. Энэ нь амиа хорлосон гэдэгт нь эргэлзэх хангалттай үндэслэл гэж ах нь хэлэв. Шинжээчийн дүгнэлт эцсийн байдлаар гараагүй байгаа боловч цагдаагийнхан одоогоор түүнийг цүнхнийхээ оосроор боомилсон гэж үзэж байгаа юм. Ар гэрийнхэн нь талийгаачийн цогцосыг Оюутолгойгоос Чойрт авчирч өнгөрсөн баасан гарагт нутаглуулсан гэнэ.