Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ
багийн тамирчид эрэгтэй 27, эмэгтэй 22 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр 2012 оны
олимпийн эрхийн оноо цуглуулах ээлжит тэмцээндээ оролцохоор БНСУ-ыг зорих гэж
байна. Манай тамирчид энэ удаад 12 сарын 2, 3-нд Өмнөд Солонгосын Чежү
аралд болох “Дэлхийн цом”-д оролцож, дараагаар нь Токиогийн “Их дуулга”,
Хятадын Чиндао хотноо болох Гран-при тэмцээнд тус тус оролцоно. Монголын баг
тамирчдыг үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулга, “Женко” клубын
дасгалжуулагч Ш.Цэвэлмаа нар ахлан оролцох аж.
“Дэлхийн цом”-ын тэмцээнд түрүүлбэл 100 оноо, мөнгө, хүрэл медалийг 60 ба 40 оноо дагалдана. Харин “Их дуулга”-аас 300-180-120 оноо, Гран-при тэмцээнээс 200-120-80 оноо олгох юм байна.
“Дэлхийн цом”-ын тэмцээнд түрүүлбэл 100 оноо, мөнгө, хүрэл медалийг 60 ба 40 оноо дагалдана. Харин “Их дуулга”-аас 300-180-120 оноо, Гран-при тэмцээнээс 200-120-80 оноо олгох юм байна.
Т.Хулан