Тайландын ерөнхий сайд Инглак Чинават өнөө өглөө хоолны хордлого авч Бангкокийн нэгэн эмнэлэгт хүргэгдсэн талаар “Agence France-Presse” агентлаг саяхан мэдээлэв. Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба үүнийг нотолсон боловч ерөнхий сайдын биеийн байдал ямар байгаа талаар тодорхой мэдээлсэнгүй, харин өнөөдрийн Засгийн газрын хуралдааныг ерөнхий сайдын орлогч даргална гэдгийг л мэдэгджээ.

2009 онд эх орноосоо зугатан гарсан тухайн үеийн Засгийн газрын тэргүүн Такшин Чинаватын төрсөн дүү болох Инглак Чинават өнгөрсөн наймдугаар сард Тайландын ерөнхий сайдаар томилогдсон юм. Түүний Засгийн газрын эн тэргүүний зорилт нь нийслэл Бангкок тэргүүтэй Тайландын хэд хэдэн хотыг автуулсан их үерийн хор уршигтай тэмцэх явдал болоод байгаа бөгөөд тус улсад 10 тэрбум долларын хохирол учруулаад буй үерт 500 гаруй хүн амь үрэгдэж, 150 мянган хүн орон гэргүй болоод байгаа билээ.