-
2015 оны 7 сарын 06
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 18 дугаар хурлаар 25 асуудал хэлэлцэв.Үнэт цаасны зах зээлийн тухай болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай шинэ хуулиуд 2013 онд батлагдсанаар кастодиан, хөрөнгө оруулалтын сан, тэтгэврийн сан, хөрөнгө оруулалтын менежментийн компани, клирин (тооцооны)-гийн байгууллагууд зэрэг олон шинэ оролцогчид санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж эхэлж байна.
-
2015 оны 7 сарын 06
“Miss World Mongolia-2015” тэмцээний ялагчаар Н.Ану тодорлоо
-
2015 оны 7 сарын 06
Монголын жааз хөгжмийн урлагийг хөгжүүлэх, залуучуудад жааз хөгжмийг сурталчилан таниулах зорилгоор Герман улсаас манай улсыг зорин ирсэн жааз хөгжмийн багш Мартин Зенкертэй ярилцлаа
-
2015 оны 7 сарын 06
Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
-
2015 оны 7 сарын 06
”Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Төрийн шагналт, Ардын жүжигчин Г.Жамъяны нэрэмжит “Мэргэжлийн морин хуурчдын олон улсын IV уралдаан”-ыг зохион байгуулж байна. Уралдаан 07 дугаар сарын 06-наас 09-ний өдрүүдэд Соёл, урлагийн их сургуулийн Оюутан театрт болно. Харин уралдааны шилдгүүд болон монголын морин хуурын шилдэг тоглолтыг наадамчин олондоо 2015 оны 07 сарын 13-ны өдөр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд анх удаа зохион байгуулна гэж Нийслэлийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.
-
2015 оны 7 сарын 06
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 3-нд ажлын айлчлал хийлээ. Тэрбээр айлчлалын эхний өдөр буюу 7 дугаар сарын 1-ний өглөө Лондонгийн Хөрөнгийн биржийн тухайн өдрийн арилжааг нээсэн юм.
-
2015 оны 7 сарын 06
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Улсын их баяр наадмын үед наадамчдын ая тухыг хангаж ажиллах тал дээр авах зарим арга хэмжээний тухай” А/578 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Тулгар Төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн Ой, Үндэсний Их Баяр наадмын үед наадамчин олон, гадаад орны зочид, төлөөлөгчид, жуулчдын ая тухтай наадуулах нөхцлийг хангах зорилгоор энэ жилийн байгаль, ус цаг уур, ган гамшгаас шалтгаалж үүссэн нөхцөл байдлаас хамааран Хүй долоон худаг дахь морь бариа, үйлчилгээний А талбайн ойролцоох 86 га газрыг түр хамгаалалтад авч усжуулж, зүлэгжүүлэхийг “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-т үүрэг болгов.
-
2015 оны 7 сарын 06
Монгол Улсын Ерөнхий сайдын ИБУИНВУ-д хийж буй ажлын айлчлалын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Экологи хөгжил, хамгааллын сангийн (The Ecological Sequestration Trust) тэргүүн, профессор Питер Хэад нар ухаалаг уян хатан тогтвортой хөгжлийг хамтран хүргэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
-
2015 оны 7 сарын 06
2015 ОНЫ 07 ДУГААР САРЫН 06-ААС 10-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРОО БОЛОН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
-
2015 оны 7 сарын 06
“Автозам цэвэрлэж байгаа ажилчдад гэрэл ойлгодог шар хантаазнаас өөр хамгаалах хэрэгсэл байдаггүй. Тиймээс зам цэвэрлэж байгаа ТҮК-ийн ажилчид жолооч нарт илт харагдахуйц тэмдгийг ойр орчимдоо тавьж ажиллах хэрэгтэй байна” гэж одоогоос хоёр жилийн өмнө Хотын дарга Э.Бат-Үүл хэлж байсныг Э.Бат-Үүл даргаа ТҮК-ийн ажилтны нэмэлт тэмдэг тэмдэглэгээ хаана байна?энд тодотгох нь зүйтэй болов уу.
-
2015 оны 7 сарын 06
АН-ын шийдвэр Засгийн газарт өөр нэгэн хагарал авчрав. Энэ нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрийн кабинет дахь МАН-ын зургаан сайдыг гаргахгүй хэмээн үзэж байгаа гэнэ. Учир нь тэрээр АН-ынхаа араар нь хийсэн зүйлд их дургүй байгаа гэж Засгийн газартай ойрын эх сурвалж хэлж байна.
-
2015 оны 7 сарын 06
Өнөөдөр Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар 32 хэм хүрч хална
-
2015 оны 7 сарын 06
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Налайх дүүргийн иргэдээс авсан санал асуулгыг үндэслэн нийслэлийн ИТХ-ын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар Нийслэлийн дагуул хот байгуулах шийдвэр гаргасан.
-
2015 оны 7 сарын 06
2015.7.6, Даваа гараг / Билгийн тооллын: 20
Зуны дунд хар морь сар
Чөдөр одтой, харагчин хонь өдөр
-
2015 оны 7 сарын 06
2015 оны 07 дугаар сарын 06-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
-
2015 оны 7 сарын 05
Даваа гараг /07.06/ Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн Хангарьд ордны 14 давхарт 08:30 цагаас болно.
-
2015 оны 7 сарын 05
Хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч унадаг дугуйгаар эх орныхоо баруун аймгуудыг тойрон аялж, хүсэл мөрөөдөл байхад ямар ч зүйлийг хийж болдог гэдгийг Монгол түмэндээ харуулсан Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуу дугуйчин клубын гишүүн Ч.Мөнгөндалай энэ удаад эх орныхоо зүүн аймгуудыг тойрон аялах аялалдаа удахгүй гарахаар болжээ.
-
2015 оны 7 сарын 05
Тус улсын өмнөд хэсгийн Хванхэ суурин бол Хойд Солонгосын цагаан будааны тариалангийн гол бүс нутаг юм.
-
2015 оны 7 сарын 05
Өчигдөр Филиппин улсын Лейте арлын ойролцоо ачааны усан онгоц осолдсон байна. Тус улсын эргийн хамгаалалтынхны мэдэгдсэнээр ослын улмаас 38 хүн амь насаа алдаж, 15 хүн ор сураггүй алга болоод байна.
-
2015 оны 7 сарын 05
Тээврийн жолооч нарын “Алтан шар зам өлзийтэй” улсын уралдаан дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байна.