-
2016 оны 2 сарын 18
БГД-ийн 16-р хороо 2-60 айлын 1 давхарт гал гарч байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр 13:23 цагт ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах 10 дугаар ангийн гал унтраах 1, 2 дугаар тасгийг очиход 5 давхар байшингийн өрөөнд эд зүйл шатаж байсныг унтраасан байна. Гал түймрийн улмаас барилгын өрөөнүүд, орц утаажилт ихтэй иргэд угаартаж амь насаа алдах эрсдэлтэй байсан тул 1-14 насны 15 хүүхэд, 37 том хүнийг аврах ажиллагааг яаралтай зохион байгуулж аюулгүй газарт гарган амь насыг нь аварлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
-
2016 оны 2 сарын 18
УИХ-ын ээлжит бус чуулганыг нээхэд хоёр гишүүнээр ирц дутаж байгаа тул УИХ-ын дарга З.Энхболд ажилдаа ирээгүй гишүүдийн нэрсийг тойргоор нь дуудлаа. Үүнд УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүн, мөн бие даагч УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Ч.Улаан, О.Баасанхүү, Г.Уянга, Д.Тэрбишдагва, Ц.Цолмон, З.Баянсэлэнгэ нарын нэрийг дуудаж, ажилдаа шалтгаангүйгээр ирэхгүй байгааг сануулав.
-
2016 оны 2 сарын 18
Зудтай сумдын малчдад эрүүл мэндийн үзлэг хийж байна
Архангай аймгийн Тариат, Хангай, Цахир, Өндөр-Улаан сум зудын байдалтай байгаа аж. Тиймээс тус аймгийн Засаг дарга захирамж гаргаж, эдгээр сумын алслагдсан багийн малчдад газар дээр нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, эм, тариагаар хангах, өвчин хүндрэхээс сэргийлэх зорилгоор ажлын хэсэг томиллоо. Тус аймгийн Ондгой байддын газар, Эрүүл мэндийн газар, дээрх сумдын эмнэлгийн эмч, сувилагч нараас бүрдсэн ажлын таван хэсэг энэ сарын 17-20-нд Тариат, Хангай, Цахир, Өндөр-Улаан сумын алслагдсан багт ажиллаж байна.
-
2016 оны 2 сарын 18
Өглөө 09.00 цагт товлосон байсан УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт ирц бүрдэхгүйгээс 14.00 цаг болж хойшлогдсон. Гэвч одоо хэр нь ээлжит бус чуулганыг нээх боломжгүй, ирц хоёр гишүүнээр дутсан хэвээр байна. Тодруулбал, 76 гишүүнээс 37 нь ирсэн, ирц хоёр гишүүнээр дутаж байгаа учраас гишүүд энэ хооронд танхимд орж гаран явж байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Г.Уянга нарыг ээлжит бус чуулганы нээлтэд оролцох хүсэлтийг Ардчилсан намын бүлгээс тавьж, гуйжээ. Гэсэн ч тэд орж ирэхгүй ээлжит бус чуулганыг нээх хугацаа гурван цаг орчимоор саатсан хэвээр байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд олонхийн бүлэг ирцээ бүрдүүлэх ёстой гэсэн байр сууринаасаа ухраагүй, ирц бүрдэх эсэхийг тандаж сууна.
Үдээс өмнө зарласан байсан ээлжит бус чуулганы нээлтэд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 34 гишүүн, Шударга ёс эвслийн бүлгээс хоёр гишүүн, ИЗНН-аас нэг гишүүн ирснээр 37-д хүрсэн. Ээлжит бус чуулганыг нээхэд 39 гишүүн ирж, ирцэнд орсон байх ёстой юм.
-
2016 оны 2 сарын 18
“Ирвэс хамгаалах сан”-гийн биологич Т.Лхагвасүмбэрэл агсны хэрэг мөрдөн байцаалтын шатанд үргэлжилж байгаа.
-
2016 оны 2 сарын 18
Японы “NHK World” телевиз Ариунаа Сүригийн тухай баримтат кино хийнэ
Англи хэл дээр өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлдэг Японы олон улс дахь ганц телевиз болох “NHK World” Монголын дизайнер Ариунаа Сүригийн тухай баримтат кино бүтээхээр болсон байна. Тодруулбал, Ази тивийн олон улс үндэстнүүдийн тухай бэлтгэн хүргэдэг нэгэн төслийнхөө хүрээнд Монгол Улсыг төлөөлж “Агiunaa Suri” брэндийг сонгон баримтат нэвтрүүлэг хийхээр болжээ. Уг нэвтрүүлэг нь дэлхийн 150 орны 210 гаруй сая айл өрхөд хүрэх аж. Тэрбээр энэ тухай өөрийн цахим хуудаснаа “Монгол Улсаа, цаашилбал өв уламжлал, урлагсоёл, хувцас загварыгдзлхий дахинд ахин нэг удаа сурталчлан таниулах болсондоо баяртай байна” гэсэн байна. Киноны зургийг Японд болон Монголд зохион байгуулах үйл ажиллагаануудын үеэр авахаар бэлтгэл ажлаа эхлүүлсэн байна.
-
2016 оны 2 сарын 18
МОНЦАМЭ агентлагийн нэрэмжит “Мэдээний шилдэг сурвалжлагч” шагнал бий боллоо
-
2016 оны 2 сарын 18
Н.Энхбаяраас илүү эрх мэдэлд санаархагч
-
2016 оны 2 сарын 18
Тоёота ажиллагаагүй суудлын бүстэй үйлдвэрлэсэн гурван сая машинаа эргүүлэн татна
-
2016 оны 2 сарын 18
Багануурт боомоор хун өвчилсөн байж болзошгүй
Нийслэлийн Багануур дүүрэгт оршин суудаг 33 настай, эрэгтэй боомоор өвчилсөн байж болзошгүй гэнэ. Тэрбээр хоёрдугаар сарын 13-нд үхрийн чанасан өвчүү эвдэх явцдаа эрхий хуруугаа зүсэж, тэр хэсэгт нь хоёр хоногийн дараа 0.5х0.5 см хэмжээтэй цэврүүнүүд үүсчээ. Улмаар шарх нь лугшиж өвдөн, хавагнасан байна. Өдгөө Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж иуй аж. Өвчтөнөөс сорьц аван, лабораторид шинжилж, эх уурхайг илрүүлэх судалгаа хийж байгаа гэж ЗӨСҮГ-ийнхөн хэлэв. Мөн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн Бэрх хэмээх газар нэг үхэр галзуурсан байдалтай үхсэн байсныг аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжлэхэд онош нь батлагдсан байна. Өдгөө голомтод аймгийн зоонозын мэргэжилтнүүд ажиллаж байгаа аж.
Дашрамд дурдахад, БНХАУ-д хоёр, ОХУ- д нэг хүн зика вирусийн халдвар авсан нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан болохыг ЭМСЯ-ны Шуурхай удирддагын төв мэдээлэв.
-
2016 оны 2 сарын 18
Архинд хордсон нэг хун нас баржээ
Хоёрдугаар сарын 9-16-нд нийт 543 хүн архинд их, бага хэмжээгээр хордон нийслэлийн харьяа эмнэлгүүдэд ирснээс 13 нь хэвтэн эмчлүүлсэн бол нэг нь нас баржээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногийнхоос 24.1 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Амбулаториор нийт 19.998 хүн үйлчлүүлсний 2292 нь томуу, томуу төст өвчтэй байжээ. Уг өвчний тархалт өмнөх долоо хоногийнхоос мөн л 4.9 хувиар илүү байна.
Тэгвэл угаарын хийд ес, эмэнд тав, химийн бодисонд хордсон гурван хүн Хорддогын яаралтай тусламжийн төвд хандан тусламж, үйлчилгээ авсан байна. Угаарын хийд өртсөн хүмүүсийн олонх нь гал түлэх явцдаа хордсон бол дөрвөн хүн амиа хорлох зорилгоор эм уужээ.
-
2016 оны 2 сарын 18
“МОНГОЛЫН СОЁЛЫН ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭГ УЛААН-ҮД ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАВ
-
2016 оны 2 сарын 18
“Тэмээний баяр” өвлийн наадам ирэх сарын 6,7-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо болно.
-
2016 оны 2 сарын 18
Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 2026.15 төгрөгийн хаалтын ханштайгаар 25.8 сая ам.доллар, 310.20 төгрөгийн хаалтын ханштайгаар 54.5 сая юанийг тус тус нийлүүлэв.
-
2016 оны 2 сарын 18
“Завханы” гэх тодотголтой зангарагтай гавьяат жүжигчин, дуучин С.Батсүх ээлжит шинэ уран бүтээлээ өлгийдэн авчээ. Хийсэн, бүтээсэн, аялгуулсан, дуулсан дуу бүхэн нь “хит” болж, сонсогчдынхоо сонорыг нь мялааж, мэлмийг нь баясган, сэтгэлийг нь дуу хуураар дүүргэж явдаг “алдартай” гавьяат маань энэ удаад “Хаяа сайтай хадмууд” гэсэн нэртэй уран бүтээлээ дүрсжүүлжээ.
Дууны клипэнд олны танил эрхмүүдийг элэглэдэг элэглэлийн нэрт мастерууд болох “Пароди” хамтлагийн жүжигчид дүр бүтээсэн нь шинэлэг бас сонирхолтойгоос гадна, аялгууны хувьд цоглог хэмнэлтэй болсон нь фэнүүдийнх нь сэтгэлд хүрч, ихэд таалагдсан учир амандаа аялах, “хүлхэх” дуунуудын нэг болжээ. Дуу гурван жигүүртэй бүтдэг гэж ярьдаг. Уг “Хаяа сайтай хадмууд” дууны шүлгийг СГЗ Д.Дашдондов бичиж, аялгууг нь СТА Б.Цэрэндондов зохиож, гавьяат С.Батсүх дуулсан нь аль хэдийнэ FM, радиогоор цацагдаад эхэлжээ.
Ер нь гавьяат жүжигчин С.Батсүхийн уран бүтээлээс эх орон, эжий аав, элгэн садан, элбэрэлт ханиа хайрлах, хүндлэх, үгүйлэх үнэр, мэдрэмж нэвт шингэж, үнэртэж мэдрэгддэг бөгөөд энэ удаад хадмуудыг магтан, шагшиж дуулсан нь хадамтай хүн бүрийн сэтгэлийг ихэд хөдөлгөж чадав.
Хэдий наанаа өнгөцхөн сонсоход хадмуудыг магтан дуулаад байгаа мэт боловч, цаад утга учир, уран нарийн агуулга нь хүн хүнээ хайрлах нинжин сэтгэлийг тод тусгажээ. Амьдралдаа амьтай болгоныг тэр дундаа асралт сайхан аав ээжийгээ, амраг сайн ханиа, алаг хөөрхөн үр хүүхдүүдээ ариглан гамнаж хайрлахыг, халуун дулаан хайраар уяраах, ухааруулах утгыг шаглаж, шигтгэж өгсөн уран бүтээл ажээ.
Харин хадмуудад зориулсан уран бүтээл нэг ч байдаггүй бөгөөд хүн бүр хадамтай байгаа, хүүхэд бүр ирээдүйд хадам аав ээжтэй болно. Ер нь хадмуудаа түшиж, ханиа дээдэлсэн хүн л сайн сайхан явдаг гэх юм билээ. Тиймээс хадмуудаа хайрлая, хамгаалж явъя гэсэн санааг агуулсан өвөрмөц уран бүтээл юмаа.
Дашрамд сонирхуулахад, Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтаж, ирэх сарын 05-нд МУГЖ С.Батсүх, “Пароди” хамтлагийн уран бүтээлчидтэй хамтран “UB паласт” тоглолт хийх товоо гарган, бэлтгэлийн ажилдаа орсон байгаа аж. Түүнээс гадна мөн шинэ цомгийн ажилдаа ханцуй шамлан орсон сурагтай.
-
2016 оны 2 сарын 18
Улсаа бодож байгаа бол улс төр лүү бүү зүтгэ
-
2016 оны 2 сарын 18
Улсын Ерөнхий прокурорын газрын Мэдээлэл дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтсийн программ хангамжийн мэргэжилтэн Б.Дэлгэрсүрэн Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын туслах ажилтнуудад Шүүхэд төрийг төлөөлөх ажлын цахим бүртгэлийн чиглэлээр 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр сургалт зохион байгуулжээ.
Сургалтаар Прокурорын байгууллагын үйл ажиллагааны мониторинг системд эрүүгийн хэргийн шүүх хуралдаан, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэсэн цэсэнд өгөгдлийг хэрхэн бүртгэх, ихэвчлэн ямар алдаа гарч байгааг практик дээр тулгуурлан заасан бөгөөд цаашид уг праграмм дээр ажиллахад тулгамдаж байгаа асуудлууд болон программын шинэчлэлийг хийхэд нэмж оруулах санал солилцсон үр дүнтэй сургалт болжээ.
-
2016 оны 2 сарын 18
Мэргэжлийн хяналтын байгууллага Цагаан сарыг угтан улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх шалгалт хийн, шаардлагатай арга хэмжээг тухай бүр нь авч байсны дүнд баярын өдрүүдэд нийтийг хамарсан хордлого гараагүй байна.
Хүнсний аюулгүй байдлыг хангуулах, нийтийг хамарсан хордлого, халдварт өвчнөөс сэргийлэх зорилготой энэ шалгалтад хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч 853 аж ахуйн нэгж, байгууллага, 2662 иргэн, 3450 объект хамрагдлаа.
Нийслэлийн шалгагдсан газруудын 46 буюу 14.7 хувьд шошгын зөрчилтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэн худалдаж байжээ. ”Эрмон билэг”, “Талх чихэр”, “Русская зима” ХХК-ийн еэвэн, хэвийн боов, “SKY трейдинг” ХХК-ийн БНСУ-аас импортлосон “Gana” шоколад, “Binch biscuit”, “Butter coconut” жигнэмэг, “Gateau white” сake, “Chic Choc” цай, “ABC Chocolate”, “Kancho choco” чихэр, ”Бишрэлт трейд” ХХК-ийн БНСУ-аас импортлосон “АВС”-1297, “Fruits candy”-897ширхэг хоёр нэрийн чихэр, “Мандах газар” ХХК-ийн БНСУ-аас импортлосон сармистай зөгийн бал, “Баясах хульж” ХХК-ийн ХБНГУ-аас импортлосон хоёр төрлийн “Seista” хатаасан жимс, “Кингдом” ХХК-ийн хэвийн боов, “Манлай сүү” ХХК-ийн“Марио” цөцгийтэй тараг, Иргэн Б.Энхбаярын “Нийслэл” хэвийн боов, “Хаан хүнс” ХХК-ийн зайдас, “Зочин хүнс”, “Ану болор” ХХК-ийн утлагат хиам, “Бэст бэйкери” ХХК-ийн хэвийн боов, “Билгүүнтөгс оршихуй” ХХК-ийн /15кг/ бууз, “Уламжлалт хүнс” ХХК-ийн царцаамаг зэрэг нь шошгын зөрчилтэй, чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй гарсан тул хураан авч устгалаа.
Нийслэлээс татаж авсан зарим бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн хугацаа тодорхойгүй байгаа зөрчил Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Орхон аймагт илэрлээ. Баян-Өлгий аймагт “Вавж Ёохор”, “Омар төре” цехийн орчноос арчдас авч шинжлэхэд сальмонелла, E coli илэрсэн учир зөрчлөө арилгах хүртэл үйл ажиллагааг нь түр зогсоосон байна.
Мөн Тауба”, “Өгөөж барс”, “Болашах”, “Дөл” хүнсний дэлгүүр дэх хугацаа нь дууссан 8 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хурааж, “Цамбагарав-Өгөөж”, “Баян-Цамбагарав” дэлгүүрт зарж байсан чанар, аюулгүйн шаардлага хангахгүй хиам, үхрийн махны цэлцэгнүүр, зөөхий зэрэг бүтээгдэхүүнийг устгажээ.
Орхон, аймгийн “Болор ууган” ХХК-ний бялуу, иргэн н.Туяагийн борлуулж байсан жимс чанарын шаардлага хангаагүй бол Төв аймагт БНХАУ-ын, хаяг, шошгын зөрчилтэй 17 төрлийн хатаасан жимс, самар, үрлэн чихэр, өнгөт үрэл “Контик”, “Еsfero”, “Love”набор, “Кисель”, “Маамуу”, “Дель”нэрийн чихэр, “От всегда сердца” нэрийн хатаасан лийр чанарын шаардлага хангаагүй тул хураан авч устгасан байна.
Дорнодаймгийн иргэн Х.Мөнхтуяагийн гарал, үүсэл тодорхойгүй, чанарын шаардлага хангаагүй өндөг, Ховд аймагт гарал үүслийн бичиггүй 1372 ш өндгийг хураан авч, вакум ууттай байцаа, цагаан манжин, өргөст хэмх, чипсийг буцаан татуулжээ.
Дархан-Уул, Ховд, Өмнөговь аймагт нийтийн эзэмшлийн зам талбай, зөвшөөрөлгүй цэгт, ил задгай худалдаа эрхэлж байгаа 54 иргэнийг худалдааны битүү захад худалдаа хийхээр болгуулж, хүнсний бүтээгдэхүүний шошго, хадгалалтын хугацаа, нөхцөл, сав баглаа боодлын шаардлагыг хангуулжээ.
Дорноговь, Дундговьаймгийн худалдааны төвд зарж байсан, хадгалалтын горим зөрчиж хөлдөөсөн, чанар байдал нь алдагдсан, хугацаа хэтэрсэн хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг хураан авч устгасан байна.
Хөвсгөл, Хэнтий, Сэлэнгэ, Өмнөговь, Өвөрхангай, Төв, Сүхбаатар, Завхан аймгийн хүнсний зах, худалдааны төвөөр худалдаж буй импортын бүтээгдэхүүн гарал үүслийн бичиггүй, чанар байдал нь алдагдсан, муудсан, савласан бүтээгдэхүүнд хаяг шошго хийгээгүй, үйлдвэрлэсэн хугацаа бичээгүй, зөвхөн хадгалах хугацаа бичсэн зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч устгуулжээ.
Увс аймгийн худалдааны төв, дэлгүүрээс хадгалалтын хугацаа хэтэрсэн рулет, “Tiger”, “Три медведя” шар айраг, бяслаг, хатаасан жимс, өтгөрүүлсэн сүү, зөөлөн чихрийн цуглуулга, бялуу зэргийг хурааж аймгийн захиргааны Зөрчлийн улмаас хураагдсан эд зүйлийг устгах орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн байна.
Хяналт шалгалтын үеэр аж ахуйн нэгж, иргэдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, сургалт зохион байгууллаа гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 2 сарын 18
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс 2016 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр хийхээр товлоод байсан Их суудлын хуралдааныг хойшлуулжээ.
-
2016 оны 2 сарын 18
ОХУ-аас импортолж байгаа гурил цацрагийн бохирдолттой байж болзошгүй талаар Гурил үйлдвэрлэгчдийн холбооноос Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандсаны дагуу төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийлээ.
2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 27-ны өдрүүдэд гурил импортлох зөвшөөрлөө ХХААЯ-наас авсан нэр бүхий найман аж ахуйн нэгжийг шалгалтад хамруулсан байна. Аж ахуйн нэгжүүдийн импортолсон гурилнаас дээж авч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдал, үндэсний лавлагаа лабораторийн шинжилгээнд орууллаа.
Ингэхэд мэдрэхүй, цавуулаг, чийглэг, үнслэг, хүчиллэг, төмрийн хольц, хар тугалга, кадьми, нийлбэр афлатоксин, хортон шавьж, хачиг, тэдгээрийн өндөг авгалдай, салмонелла, колиформ зэрэг шинжлэгдсэн үзүүлэлтүүдийн хүрээнд “Буудайн гурил. Техникийн ерөнхий шаардлага” MNS 0244:2009 стандартын шаардлага хангасан байна. Цацрагийн лабораторийн шинжилгээгээр цацрагийн бохирдолгүй байгаа нь цацрагийн аюулгүй норм (ЦАН-2015)-ын шаардлагад нийцсэн байна хэмээн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.