-
2016 оны 2 сарын 17
Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулан өчигдөр орой 17.00 цагийн үед МАХН-ын санхүүг хариуцсан нарийн бичгийн дарга н.Цогтбаатарыг АТГ-аас баривчлан саатуулжээ. Түүнийг одоогоор хорих 461-р ангид саатуулж байгаа ажээ.
АТГ-аас
-
2016 оны 2 сарын 17
БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлав
-
2016 оны 2 сарын 17
Өнөөдөр
-
2016 оны 2 сарын 17
Ээлжит бус чуулганы хуралдааныг гацаагаад буй хэргийн эзэн хэн болох цаашлаад уг асуудлаар бүлгүүд ямар үйлдэл хийх зэргээр УИХ дахь хамгийн олон гишүүнтэй АН, МАН-ын бүлгийн дарга доорх байр, суурийг хүргэж байна. 24VS24 энэ удаа тэдний эсрэг, тэсрэг байр, суурийг хүргэж байна.
-
2016 оны 2 сарын 17
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр дуган сүм сэргээх, равнай өргөх, тойн болох, ном номлох, бурхныг тахих, номын үүднээ орох, үхэр, адуу сургах, байшингийн суурь тавих, андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйл, бурханы бясалгал хийх хийгээд тарни тоолохуй, янаг амрагийг дуудан хураахуйд сайн. Газар хагалах, хурим найр хийх, нохой авах, их хэрэг, худалдаа арилжаа хийх, амраг садан бололцох, эвсэж найрамдах үйлд муу. Өвдвөөс найм хоногоос амирлаюу. Замд гарвал муу гаслан хагацал хийгээд хааны цаазны гэм ирэх нигууртай. Зүүн нүд татвал хойд зүгээс жуулчин ирнэ, баруун бол алдсаныг олно. Зүүн чих хангинавал буянтай. Өдрийн сайн цаг нь морь, хонь, нохой, гахай, үхэр, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ.
-
2016 оны 2 сарын 17
2016 оны 02 дугаар сарын 16-ны 20 цагаас 02 дугаар сарын 17-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшинэ, нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр шөнөдөө 43-48 градус, өдөртөө 29-34 градус, Их нууруудын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Дарьгангын тал нутаг, Хэрлэн голын эх, Халх голын сав газраар 16-21 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө бүх нутгаар 3-8 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.
-
2016 оны 2 сарын 16
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийсэн. Тус мэдээллээр энэ оны нэгдүгээр сарын байдлаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал ямар байгаа талаар танилцуулсан юм.
-
2016 оны 2 сарын 16
Гүрпүрэв Ганчимэг
-
2016 оны 2 сарын 16
Филиппин улсын иргэн Жой Ганда (Joy Ganda Vibar Alamares) гэгч эмэгтэйн 7 настай хүү Требби (Trebby) хорт хавдрын улмаас харамсалтайгаар нас баржээ.
Түүний оршуулгын ёслол дээр салах ёс гүйцэтгэхээр ирээд байсан ээж болон эгч нар нэгэн бичлэгийг хуваалцсан нь олон хүний зүрхэнд шар ус хуруулаад байна.
Хүүгийн авсыг тойруулан зассан цагаан бөмбөлгүүдээс нэг нь гэнэт тасарч, ээжийнх нь зүг хөөрөн, яг л амьтай мэт доошлон, толгой, нуруунд нь аяархан хүрч, гарт нь баригдахыг хичээж байв.
Хүүгийн ээж болон эгч нар эл явдлыг бяцхан Требби хүү ээжтэйгээ салах ёс хийж байна хэмээн ойлгожээ.
-
2016 оны 2 сарын 16
Энэ сарын 08-аас 15-ны хооронд ХЯТТ-д нийт 17 хүн ханджээ. Эдгээрийн 9 хүн нь угаарын хийн, 5 хүн нь эмийн, 3 хүн нь химийн бодисын хордлогот өртсөн байна.
-
2016 оны 2 сарын 16
Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн байна.
-
2016 оны 2 сарын 16
Чанаргүй зээл 32.8 хувиар өссөн талаар Статистикийн газраас мэдээллээ.
-
2016 оны 2 сарын 16
“Истанбул Гастрономи Фестивал” буюу Олон улсын тогооч нарын тэмцээнээс Монголын тогооч нар 6 медаль хүртжээ.
-
2016 оны 2 сарын 16
“Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлэг болно
-
2016 оны 2 сарын 16
ХАХНХЯ, НҮБ-ын Хүн амын сангаас зудад нэрвэгдсэн бүс нутгийн хүн амд зориулсан ариун цэвэр эрүүл ахуйн багцыг бэлтгэснээ өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өгөв.
-
2016 оны 2 сарын 16
“Чөлөөт хос” дахин тайзнаа
УДЭТ-ын уран бүтээлчид олон улсын эмэгтэйчуүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан энэ сарын 27,28-нд “Чөлөөт хос” инээдмийн жүжгээр бэлэг барина. Италийн жүжгийн зохиолч, найруулагч, зураач, улстөрч, Нобелийн шагналт Дарио Фогийн тус бүтээлийг УДЭТ “Долоон өөр найруулагч, долоон өөр жүжиг” төслийн хурээнд 2014 онд анх толилуулж байжээ. Найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж, туслах найруулагчаар Ч.Тувшин, зураачаар Б.Мягмарсүрэн, хөгжмийн зохиолчоор ЖЭнхбаяр ажиллаж, гол дурд жүжигчин Ц.Баясгалан, Э.Тодгэрэл, ГДөлгөөн- Аюуш тоглох аж. Сарказем буюу гунигт инээдэм төрөлд хамаардаг тус жүжигт эр нөхрийнхөө эх захгүй янаг амрагийн явддаас залхан амиа хорлохыг завдах Антония бүсгуй, түүнийг тайтгаруулах гэж оролдсоор эцэстээ чөлөөт хосын амьдралыг санал болгох увайгүй зант эр нөхрийн дотоод сэтгэлийн зөрчил, тэмцдийн тухай өгүүлнэ.
-
2016 оны 2 сарын 16
Статистикийн газраас өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засаг энэ оны нэгдүгээр сарын байдлаар ямар байгаа талаар мэдээлэв.
-
2016 оны 2 сарын 16
Бослого гарсан хорих газраас нууц өрөөнүүдийг илрүүлэв
-
2016 оны 2 сарын 16
Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн монголчуудыг сурсан, мэдсэнээ эх орныхоо хөгжилд зориулж, ажиллаж хөдөлмөрлөх боломжоор хангах чиглэлээр Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуу- чуудын хөдөлмөрийн төв бирж тодорхой ажлуудыг зохион байгуулж буй. ТУс байгуул- лага энэ удаа АНУ-д суралцаж буй монгол оюутан, залуусын санаачилгаар жил бүр зохион байгуулдаг Хөдөлмөрийн яармагт оролцохоор болжээ. АНУ-д суралцаж, ажиллаж амьдарч буй монголчуудыг ажлын байраар хангах, эх орондоо ирж ажиллах, даддагажих боломжоор хангах зорилготой уг өдөрлөгийг энэ жил зургаа дахь удаагаа зохион байгуулж буй юм. АНУ-ын Сан- Франциско хотод ирэх сарын 20-нд болох эл үйл ажиллагаанд Хөдөлмөрийн яам, нийс- лэлийн Хөдөлмөрийн газар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, АНУ-д үйл ажиллагаа явуулдаг 10, Монгол Улс дахь 20 аж ахуйн нэгж оролцох гэнэ.
-
2016 оны 2 сарын 16
Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобусны жолооч нар өнгөрсөн 2015 онд 517 онц ноцтой зам тээврийн осол гаргаж, хэргийн улмаас есөн хүн амь насаа алдаж, 319 хүн бэртэж гэмтсэн тоо гарчээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээс авто ослоор амиа алдагсдын тоо буурсан гэх мэдээллийг ЗЦГ-ын газраас өгч байгаа юм.
Гэвч өнгөрөгч оны хувьд автобустай холбоотой гэмт хэрэг нэлээд өсч, тухай бүрт нь хариуцлага ногдуулж, өндөржүүлсэн арга хэмжээ авч ажиллажээ. Нийтийн тээврийн нийт 45033 зөрчилд 613 орчим сая төгрөгийн торгууль ногдуулсан аж.
Цаашид зам тээврийн осол хэргийн гаралтыг бууруулах арилгах зорилгоор гудамж, замд зөвхөн Замын цагдаагаас 400 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм.