зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5307 5308 5309 5310 5311 5312 5313
  • ЭЕШ-ын бүртгэл эхэллээ
    2016 оны 2 сарын 15
    ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр өглөө 09:00 цагт орон даяар эхэллээ.

    Энэ жилийн шалгалтын онцлог нь Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу ЕБС төгсөгч болон их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилготой элсэгчид монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгнө. ЭЕШ-ын хариултын хуудасны загварыг өөрчилж байгаа бөгөөд хариултын хуудсыг бөглөхдөө балын харандаагаар бөглөх юм.

    БСШУЯ-ны статистик мэдээллийг үндэслэн энэ жил 12 дугаар анги төгсөгчдийн мэдээллийг ЭЕШ-ын онлайн бүртгэлийн программд регистрийн дугаараар оруулсан байна. ЭЕШ-ын монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадварыг шалгах даалгавруудыг нэмж оруулна. Энэ онд төгссөн шалгуулагч төгсч буй сургуулийнхаа харьяа ЭЕШ-ын байранд шалгалт өгнө. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчид бүртгүүлэхдээ өөрийн сонгосон аймаг, хотын ЭЕШ-ын байранд шалгалт өгнө. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгайлан бэлтгэсэн танхимд шалгалт өгөх юм.

    Шалгалтад http://eyesh.eec.mn/reg цахим хуудсаар бүртгүүлнэ. Шалгалт бүрт 5.800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байх юм.

    БСШУЯ-наас энэ сардаа багтаан нийслэлийн бүх ЕБС-иуд, зарим аймгийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчидтай уулзаж заавар зөвлөмж өгөх ажлыг зохион байгуулах аж.

    Түүнчлэн шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудас зэргийг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2016 оны 05 сарын 15-наас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авна.

    Бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 25-ны орой 18:00 цагт дуусах юм. Бүртгэлийн хугацаанд багтааж бүртгүүлэхийг БСШУЯ болон Боловсролын үнэлгээний төв /БҮТ/-өөс анхааруулж байна.
  • Ж.Мөнхбат аварга ”Хавай” аралд алтан хуримаа хийв
    2016 оны 2 сарын 15
    Ж.Мөнхбат гэргий Ө.Тамир нар алтан хуримаа хийхээр болжээ. Хүүхдүүд нь 50 жил хамтдаа амьдарсан аав, ээжийнхээ алтан хуримыг Хавайд хийхээр товлоод байна. Хуримын гол зохион байгуулагчаар Их аварга Хакүхо М.Даваажаргал ажиллаж байгаа аж. Хагас зуун жил жаргал зовлонгоо хуваалцаж, нэг нэгэндээ уусч жаргасан, алтан хуримаа хийвэл монгол түмэн, энэ хоёр сайхан аав, ээжид аз жаргал хүсч, эрүүл энх урт удаан наслахын ерөөл өргөж, бахархах нь тодорхой юм.
  • Аюулт үзэгдлээс 39 хүний амийг аварчээ
    2016 оны 2 сарын 15
    Нийслэлийн Онцгой байдлын газар сар шинийн баяр амралтын өдрүүдэд өндөржүүлсэн байдалд үүрэг гүйцэтгэв.
  • Шинэ клип: Дуучин Хүрэлээ ”Миний дурласан бүсгүй”
    2016 оны 2 сарын 15
    <iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/UUc9wiMGnmc” frameborder=”0” allowfullscreen></iframe>
  • Галзуурсан чоно хүн рүү дайрчээ
    2016 оны 2 сарын 15
    Мал амьтны гоц халдварт өвчин болох Галзуу өвчний тохиолдол гурван аймагт бүртгэгджээ.
  • МАН-ынхан чуулганы танхимд орж ирээгүй байна
    2016 оны 2 сарын 15
    УИХ-ын ээлжит бус чуулган өглөө 09:00 цагт нээлтээ хийх хуваарьтай байсан ч одоог хүртэл эхлээгүй байна. 12.00 цагийн байдлаар 76 гишүүнээс 30 гишүүн бүртгэгдээд байна. Тодруулбал, Ардчилсан намын 26, “Шударга ёс” эвслийн хоёр, ИЗНН-ын нэг, бие даагчдаас нэг гишүүн байгаа аж. Ардчилсан намын бүлгийн гишүүдээс дөрөв нь гадаад, дотоодод томилолттой байгаа. Харин МАН-ын бүлгийнхэн эрх баригчид өөрсдөө ирцээ бүрдүүлэх ёстой хэмээн чуулганы танхимд орж ирэхгүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тус бүлгийн тухайд нэгдсэн чуулган болон байнгын хороодын хуралдаануудад Ардчилсан намын бүлэг 100 хувь ирцээ бүрдүүлсний дараа танхимд орж ирэх нь гэм биш зан болсоор удаж байгаа. Уг нь УИХ-ын гишүүд аль бүлэгт хамаарч байгаагаас шалтгаалахгүйгээр ирцээ бүрдүүлж, парламентын үйл ажиллагааг хэвийн явуулах үүрэгтэй. Гэтэл ууган намынхан энэ мэт жижиг асуудлаар хууль тогтоох үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулдаг байдлаа хэзээ зогсоож, төлөвших юм бол доо
  • ҮХЦ-ийн гадна Ж.Амарсанааг огцруулахыг шаардаж хүмүүс цуглажээ
    2016 оны 2 сарын 15
    УИХ-ын дарга З.Энхболд түүнийг хууль зөрчсөн хэмээн үзэж албан тушаалаас нь эгүүлэн татах албан тоотыг Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. Харин Улсын дээд шүүхээс түүнийг эгүүлэн татахыг зөвшөөрснөөр ийнхүү Улсын Их хурлаар хэлэлцэж эхлээд байгаа юм. Тэгвэл Ж.Амарсанаагийн хувьд “Намайг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцдэггүй юм. Намайг хууль зөрчсөн эсэхийг шүүх нотолно. Үнэхээр огцруулах, эгүүлэн татах асуудал яригдвал хуулийн дагуу эхлээд ҮХЦ дотроо хуралдсаны дараа Улсын Дээд шүүхэд асуудлыг хэлэлцэх ёстой” гэж хэлсэн байдаг. Тиймээс Үндсэн хуулийн цэц өнөөдөр эл асуудлаар хуралдаж байна. Цэцийн гадна Ж.Амарсанааг огцруулах ёстой гэсэн иргэд цөөнгүй байсан юм.
    Ингээд иргэн Ш.Жаргалсайхантай уулзаж сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр “Ард түмний эсрэг хууль санаатайгаар гаргаж байна. УИХ-аар огцруулчихаад байхад би огцрохгүй гээд суугаад байдаг. Ийм болчимгүй үйл хийж болох уу. Түүнийг хуулийн сургууль төгссөн мэдлэг боловсролтой хүн бүр гайхаж байна. Өнөөдөр энд цуглаан болоогүй ч болоход тун ойрхон байна.Цэц нь ингээд байвал ард түмэн одоо хэнд нь итгэж явах юм бэ?. Тэд өнөөдөр арьсаа хамгаалаад байгаа юм уу. Уг нь өнөөдөр их хурал огцруулцна гэсэн биз дээ.Тэгсэн хирнээ эндээ байгаад л арьсаа хамгаалаад байх юм. Ер нь болохгүй бол үндсэн хуулийн цэцийг тэр чигт нь сольж болно шүү дээ. Үндсэн хуулийн цэцээ манах манаач нар нь ингээд ард түмний эсрэг хууль гаргаад байвал тэднийг гуйж байх алба байхгүй.
  • ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг огцруулах асуудлыг маргааш хэлэлцэнэ
    2016 оны 2 сарын 15
    Ж.Амарсанааг огцруулах асуудлыг маргааш хэлэлцэнэ
  • Банкууд долларыг 2021-2023 төгрөгөөр зарж байна
    2016 оны 2 сарын 15
    Ам.долларын төгрөгтэй харьцах ханш он гарсаар чангарах болсон. Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд нэг ам.долларыг 2021-2023 төгрөгөөр худалдаж байна.
  • Ойрын өдрүүдэд хүйтэн байна
    2016 оны 2 сарын 15
    Ойрын өдрүүдэд хүйтэн байна

  • “Тэмээн поло-2016” болно
    2016 оны 2 сарын 15
    Ирэх гуравдугаар сарын 3-6-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо “Тэмээн поло-2016” Улсын аварга шалгаруулах тэмцээн болно.
  • Төв аймгийн цагдаагийн газар уулзалт, байцаалтын өрөөтэй боллоо
    2016 оны 2 сарын 15
    2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Канад сангийн ”орон нутгийн санаачлага” хөтөлбөрийн дэмжлэгээр тохижуулсан Төв аймаг дахь Цагдаагийн газрын уулзалт байцаалтын өрөөний нээлтийн ёслолын ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд ДХАБГ-ын дарга, дэд комиссар Ц.Ням-Очир, Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Санхүү хангамжийн дэд дарга, дэд комиссар Д.Амарсайхан, МСТТ-н дарга, цагдаагийн хурандаа Х.Энхжаргал, Мөрдөн байцаах газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Э.Идэрцог, Аймгийн засаг дарга Д.Баярбат, аймгийн Прокурор С.Алимаа, аймгийн ШШГА-ны дарга хурандаа Ц.Алтантулга, Иргэний зөвлөлийн дарга н.Жаданбаа, ХЭҮК-ын Төв аймаг дахь ахлах мэргэжилтэн У.Чойжилсүрэн нар оролцов.
  • Золгуулт хийхээр яваад сураггүй болсон иргэдийг эрэн хайж байна
    2016 оны 2 сарын 15
    Улаанбаатар хотоос Төв аймгийн Алтанбулаг суманд золголт хийхээр явсан хүүхэд, том хүн нийлсэн 5 иргэн айлдаа очоогүй, сураггүй болсон тухай дуудлагыг өнөөдөр онцгой байдлын хэлтэс хүлээн авчээ.

    Түүнчлэн тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан 3 албан хаагч, 1 автомашин, ар гэрийн 5 хүн 1 автомашин, нийт 8 хүн, 2 техник хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

    Мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уул Зайсангийн зүүн аманд ганц бие эмэгтэй төөрсөн, буцах замаа мэдэхгүй байна гэсэн дуудлагыг өчигдөр хүлээн авч нийслэлийн Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг зохион байгуулж иргэн М /48 настай, эмэгтэй/-г Зайсангийн амны Дугуй цагаан гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийн хүмүүст хүлээлгэн өгчээ.
  • Их санасан газар есөн шөнө хоосон
    2016 оны 2 сарын 15
    Их санасан газар есөн шөнө хоосон
    МАХН-ын лидерүүдийг ард түмний судалгаагаар нэрлэжээ. Энэхүү судалгаанд МАХН-ын дарга Н.Энхбаяр нэгдүгээрт эрэмблэгдсэн бол түүний араас УИХ-ын гишүүн О.Баасанхүү нэрлэгджээ.
    Хэдийгээр О.Баасанхүүгийн үнэлгээ нилээн дээгүүрт яваа хэдий ч тэрбээр намынхаа даргын хавчлага дарамтаас болж 2016 оны сонгуульд тойрогч үгүй үлдэж магадгүй байгаа юм.
    Мөн Шударга ёс эвслийн бүлгийн даргыг томилохыг О.Баасанхүүгийн зүгээс шаадраж байсан. Магадгүй өөрөө ч бүлгийн дарга болохыг хүсч байсан нь дамжиггүй. Гэвч бүлгийн даргаар Ч.Улааныг томилж, харин Төсвийн байнгын хороог Д.Тэрбишдагвад өгөхөөр шийдээд байгаа сурагтай.
    Тэгэхээр энэ удаад ч Н.Энхбаяр түүнийг хоосон үлдээжээ. Шударга ёс эвслийнхний хувьд 2-3 албыг хашсан байхад О.Баасанхүү гурван удаа унаж байж арай гэж Өргөдлийн байнгын хороог авсан. Гэвч Н.Энхбаярын үгэнд орохгүй, шударга царайлж, даргаа шүүмжилсэнийхээ хариуд байнгын хороогоо бусдад булаалгаад байгаа.
    О.Баасанхүү хэт туйлшрамтгай, Н.Энхбаярыг шүүмжилдэг байдлаасаа болж ийн ирэх сонгууль болтол УИХ-ын гишүүн гэдгээс өөр албан тушаал хашихгүй нь нэгэнт тодорхой болжээ.
    Дашрамд хэлэхэд, О.Баасанхүү төрсөн өдрөөрөө “Шударга байна гэдэг заримдаа асар их ганцаардлыг төрүүлдэг” хэмээн жиргэжээ.
    Түүний энэхүү жиргээ ч намын дарга, нөхдийнхөө талаар нэгийг хэлээд байгаа бололтой.

  • Чуулган эхлээгүй байна
    2016 оны 2 сарын 15
    Ээлжит бус чуулганы хуралдааны нээлт өнөөдөр өглөөний 9.00 цагт эхлэх ёстой байсан.
  • Хөрөнгө орлогын мэдүүлгийн хугацаа өнөөдөр дуусна
    2016 оны 2 сарын 15
    Авлигатай тэмцэх газрын нэр бүхий ажилтан, албан хаагчид сар шинийн өдрүүдэд албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээж авах ажлыг гүйцэтгэжээ.
  • Улаанбаатар төмөр замын зорчигч үйлчилгээний буудлыг “Нийслэлийн” гэж нэрлэхээр болов
    2016 оны 2 сарын 15
    Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар төмөр замын даргын хамтарсан захирамж, тушаалаар Улаанбаатар төмөр замын Зорчигч тээврийн үйлчилгээний буудлыг “Нийслэлийн” гэж тодорхойлж дотоод гадаадад зарлаж, газрын зураглалд тусган байршлыг тэмдэглэхээр боллоо. Монгол Улс Евро-Азийн хамтын ажиллагааны Зүүн хойд Ази дахь түшиц газар, тээврийн коридор, эдийн засгийн бүс, олон улсын аялал жуулчлалын төв болон хөгжүүлэх зорилгоор Улаанбаатар төмөр замын зорчигч үйлчилгээний буудлыг ийнхүү нэрлэхээр болжээ.

    Мөн тус захирамж, тушаалд нийслэлийн зорчигч үйлчилгээний буудлын үйл ажиллаагаа, зохион байгуулалтыг сайжруулан олон улсын галт тэрэг, хот, дүүргийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих, аялах нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Улаанбаатар төмөр замын Зорчигч үйлчилгээний төвийн дарга Д.Пүрэвсүрэн нарт тус тус үүрэг болгосон байна. Түүнчлэн Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн стратеги төлөвлөгөөний дагуу Нийслэлийн зорчигч үйлчилгээний буудлын газар, барилга, өргөтгөл, авто зогсоол, гарцуудыг төмөр замын нисэх буудал болон тойруу, тойрог шугамын төслүүдтэй уялдуулан төлөвлөж зураг, төсөв боловсруулан гаргахыг холбогдох албаныханд даалгасан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Шар хантаазтанууд Э.Бат-Үүлд захидал илгээжээ
    2016 оны 2 сарын 15
    Багахангай дүүргийн Хот тохижилтын алба ОНӨААТҮГ –ын шар хантаазтанууд Хотын дарга Э.Бат-Үүлд ил захидал илгээжээ.
  • Цаг тооны бичгийн тухай сонирхолтой баримтууд
    2016 оны 2 сарын 15
    Цаг тооны бичгийг анх манай эрины өмнөх 4000 жилийн үед эртний египетчүүд цаг хугацааг хэрхэн тооцдог байсныг үндэслэн зохиосон гэж үздэг.
  • Цагдаа хэмээн хуурч, сурагчдыг дээрэмддэг этгээдийг эрэн сурвалжилж байна
    2016 оны 2 сарын 15
    Сүүлийн жилүүдэд цагдаагийн байгууллагад бүртгэгдэж буй гэмт хэргийн дийлэнхийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйл буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байна. Хулгайн гэмт хэрэг нь баяр ёслолын үеэр илүү идэвхиждэг бөгөөд сүүлийн үед хулгайч нарын арга улам нарийссаныг албаныхан хэлж буй юм. Тухайлбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт өнгөрсөн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өөрийгөө цагдаагийн алба хаагч хэмээн сурагч хүүхдүүдэд танилцуулан, гэрт нь нэвтэрч, эд хөрөнгийг нь хулгайлах гэмт хэрэг гарчээ.
5307 5308 5309 5310 5311 5312 5313
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
    2 цаг 7 мин
  • Өнөөдрөөс эхлэн халуун ус хязгаарлана
    6 цаг 23 мин
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
    6 цаг 35 мин
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
    7 цаг 4 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    7 цаг 22 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    7 цаг 37 мин
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    20 цаг 4 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
    23 цаг 18 мин
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 18 цаг 01 мин
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    Уржигдар 17 цаг 59 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 17 цаг 33 мин
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    Уржигдар 15 цаг 43 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    Уржигдар 15 цаг 33 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 14 цаг 26 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    Уржигдар 14 цаг 14 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 14 цаг 07 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    Уржигдар 13 цаг 15 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК