-
2016 оны 2 сарын 12
Хятадад “Зика” вирусын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн талаар тус улсын Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн хорооноос мэдэгдсэнээс иш татан ”Синьхуа” агентлаг мэдээлснийг “РИА Новости” уламжилжээ.
Тус агентлагийн мэдээлснээр, Хятадын зүүн өмнөд нутгийн Зянси мужийн 34 настай оршин суугч тус вирусын халдвар авсан нь тотоогдсон байна. Түүнд нэгдүгээр сарын 28-нд Венесуэл улсад байхад нь халуурах, толгой өвдөх, эргэх шинж тэмдэг илэрчээ. Хоёрдугаар сарын 5-нд эх орондоо ирснийх нь дараа тусгаарласан байна. “Зика” вирусын халдвар авсан эрэгтэйн биеийн байдал сайжирч байгаа аж. Өнгөрсөн оны тавдугаар сард зөвхөн Бразил улсад бүртгэгдэж байсан “Зика” вирусын халдвар хурдацтай тархаж, одоогийн байдлаар 20 улсад халдварын тохиолдол бүртгэгдээд буй юм байна.
-
2016 оны 2 сарын 12
Хилийн боомтууд маргаашнаас цагийн хуваарийн дагуу ажиллана
51 минутын өмнө
Монголын Үндэсний Сар шинийн баяр болон БНХАУ-ын Хаврын баяр тохиож байгаатай холбогдуулан хоёр улс хилийн боомтуудаа түр хаасан билээ. Тодруулбал, Хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монголын уламжлал цагаан сарын баяр, сар шинийн өдрүүдэд Алтанбулаг, Эрээнцавын боомтоос бусад Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд энэ сарын 07-11, Монгол-Оросын хилийн авто замын боомтууд 09-11-ний өдрүүдэд амарч байна.
Харин маргааш буюу энэ сарын 12-ноос бүх нийтийн амралтын өдрүүд дуусч, хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллах юм.
-
2016 оны 2 сарын 12
Дэлхийн улсуудад аюулын харанга дэлдээд буй Зика вирусын тухай 24 баримтыг хүргэж байна.
-
2016 оны 2 сарын 12
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share
|
Маргаашнаас ажил эхэлнэ
Өнөөдөр 10 цаг 28 минут
Сар шинийн баяраар хуулийн дагуу монголчууд шинийн 1, 2, 3 буюу энэ сарын 9, 10, 11-нд бүх нийтээр амарч байна. Харин маргааш буюу энэ сарын 12-ноос ажил, сургууль, цэцэрлэг ердийн өдрийн цагийн хуваарийн дагуу эхэлнэ.
-
2016 оны 2 сарын 12
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна
-
2016 оны 2 сарын 12
Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн ихэнх нутаг, баруун зүгийн нутгийн зүүн, говь болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр, зарим газрар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Завхан голын эхээр 30-35 градус, Увс нуур болон Их нуурууд, Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, Дорнод, Дарьгангын тал нутгаар 3-8 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.
-
2016 оны 2 сарын 11
Нийслэлийн Онцгой байдлын газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана
Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2016-02-08 11:45:59
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэнэ. Мөн сар шинийн баярын үндэсний бөхийн барилдаан, төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдах обьектуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналт тавьж ажиллана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
-
2016 оны 2 сарын 11
<iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/pFosDAItE9g” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2016 оны 2 сарын 11
Баярын өдрүүдэд ажиллах худалдааны газрууд
-
2016 оны 2 сарын 11
Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч энэ сарын 7-ны өдөр мэдэгдэл гаргажээ.
Тус мэдэгдэлд ”БНАСАУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчиж,2016 оны 2 дугаар сарын 6-ны өдөр баллистик пуужин хөөргөсөнд Монгол Улс гүнээ харамсаж байна. Энэхүү үйлдэл нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад сөргөөр нөлөөлж байна.
Монгол Улс Зүүн Хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг сахих, эл чиглэлээрх олон улсын яриа хэлэлцээг урагшуулахын төлөөх тууштай байр сууриа дахин нотолж байна” гэжээ.
-
2016 оны 2 сарын 11
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын баярын өдрүүдээр ажиллах хуваарь
Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2016-02-08 11:39:30
Монголын уламжлалт Цагаан сарын баярын амралтын өдрүүдэд эмнэлэг үйлчилгээг зохицуулах тухай Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2 дугаар сарын 03-ны өдрийн А/09 дугаар тушаал гарлаа.
Тушаалд зааснаар эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд баярын амралтын өдрүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардагдах эм, ороох боох материал, өвчтөний хоол, хүнсний зүйлийг хүрэлцэх хэмжээгээр нөөцөлж, гал, ус, цахилгааны аюулгүй байдлыг бүрдүүлж, болзошгүй гамшиг, халдварт өвчин, хордлогын үед авах бэлэн байдлыг ханган, шаардлагатай тохиолдолд нэмж ажиллуулах хүн хүч, техник хэрэгсэл бусад зүйлийн нөөцийг бүрдүүлж ажиллахыг үүрэг болгосон байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Энэхүү тушаалд заасны дагуу ажиллах байгууллагын цагийн хуваарийг та бүхэнд хүргэж байна.
№ Байгууллагын нэр Утасны дугаар Цагийн хуваарь
2 сарын 09 өдрөөс
2 сарын 11-нийг дуустал Тайлбар
1 Нийслэлийн Эрүүл мэндийн газар 320981, 1800-1893 24 цаг Бүх эмнэлэгүүдэд хариуцлагатай жижүүр ажиллаж эмнэлэг үйлчилгээний талаар гомдол санал хүлээн авч шийдвэрлэнэ.
2 Өрхийн эрүүл мэндийн төвүүд /утасны жагсаалт www.ubhealth.mn –ээс авна уу./ 10-16 цагийн хооронд
3 Дүүргүүдийн ЭМТ-ийн Мэс засал, Гэмтэл, Дотор, Шүдний кабинетүүд - 10-16 цагийн хооронд
4 Дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд СХНЭ 631108
ХУНЭ 379258
БЗНЭ 454004
СБНЭ 350790 24 цаг
5 Нийслэлийн түргэн тусламжийн төв 103
70110103 24 цаг
6 Шүд, эрүү нүүрний төв 325731 10-16 цагийн хороонд
7 Дүүргүүдийн хүүхдийн түргэнүүд БГДЭМТ 36-25-39
ЧДЭМТ 7011-0279
БЗДЭМТ 103
СХДЭМТ 103
ХУДЭМТ 34-1003
СБДЭМТ 35-07-93 24 цаг
-
2016 оны 2 сарын 11
Баярын өдрүүдэд ажиллах худалдааны газрууд
-
2016 оны 2 сарын 11
Доллар 2025 төгрөгтэй тэнцэв
-
2016 оны 2 сарын 11
Энэ өдрүүдэд Азийн бусад орнууд ч мөн бичин жилийг угтан баярлаж байна. Манай хөрш болох Хятадад уг баярыг бүр өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Ингээд бусад улсууд гал бичин жилийг хэрхэн угтсаныг фото зургаар хүргэе.
-
2016 оны 2 сарын 11
Монголын Үндэсний Сар шинийн баяр болон БНХАУ-ын Хаврын баяр тохиож байгаатай холбогдуулан хоёр улс хилийн боомтуудаа түр хаасан билээ.
Тодруулбал, Хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монголын уламжлал цагаан сарын баяр, сар шинийн өдрүүдэд Алтанбулаг, Эрээнцавын боомтоос бусад Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд энэ сарын 07-11, Монгол-Оросын хилийн авто замын боомтууд 09-11-ний өдрүүдэд амарч байна.
Харин маргааш буюу энэ сарын 12-ноос бүх нийтийн амралтын өдрүүд дуусч, хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллах юм.
-
2016 оны 2 сарын 11
Ц.Содномдорж ”ээждээ сөгдөн” хүндэтгэл үзүүлжээ
-
2016 оны 2 сарын 11
“НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР”-аас зөвлөж байна
Мэдээ, мэдээлэл Цаг үеийн мэдээ
2016-02-08 11:42:41
Цагаан сарын баярын өдрүүдэд эмнэлгийн ачаалал ихсэж төрөл бүрийн хордлогот өвчин, архаг хууч өвчин сэдэрдэг. Иймд нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлийн иргэддээ дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
Архи дарснаас татгалзах
Согтууруулах ундаа хэрэглэсэн л бол жолооны ард суухыг хатуу цээрлэх, бусдад шаардлага тавьж сурах
Хоол ундыг тохируулан хэрэглэх
Дулаан хувцаслаж даарч хөрөх, ханиад томуу авах, бусдад халдаахаас сэргийлэх
Бага насны хүүхэд, өндөр настан, асаргаа сувилгаа шаардсан хүмүүст илүү анхаарал хандуулах, тэднийг ганцааранг нь орхихгүй байх, хараа хяналт тавих
Жирэмсэн эхийг анхаарах
Гал түймрийн аюулаас сэргийлэх арга хэмжээг авах
Агаарын бохирдолоос хамгаалж өглөө оройд гадагшаа гарах бол амны хаалт хийж сурах
Хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө, бие зассаны дараа гараа сайтар угааж байх
Хол замд явах бол унааны бэлтгэл, найдвартай байдлыг хангах
Гудамж талбайд хүн осгосон ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй байгаа бол та яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх буюу анхны тусламж үзүүлэх
Хоолны хордлогот халдвараас сэргийлье
Нийт ард иргэддээ хоолны хордлогот халдвараас сэрэмжлүүлж, дараахи зөвлөмжийг өгч байна. Үүнд:
Хоол хүнсийг худалдаж авахдаа сонголтыг зөв хийх:
Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн горим баримталдаг дэлгүүр, үйлчилгээний газраас хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авах.
Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харж, мэддэг байх.
Лаазалсан хүнс хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдаж авахгүй байх.
Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах.
Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтанд анхаарах:
Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд, мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөж хэрэглэх.
Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодисын ойролцоо хадгалахгүй байх.
Хоолыг чанаж, гүйцэд болгосны дараа тэр даруйд нь хэрэглэх.
Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэх зөв дадал эзэмших
Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа угаах.
Жимсийг буцалсан бүлээн усаар зайлж хэрэглэх.
Усыг буцалгаж хэрэглэх.
Махны модыг бусад хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь ууттай байлгах.
Түүхий хүнсний зүйлийг бэлтгэх багаж, хэрэгслийг хэрэглэхийн өмнө ба дараа нь угааж, цэвэрлэж хэвших.
Хоолны хордлогот халдварын үед илрэх шинж тэмдэг, хоол хүнсийг хэрэглэснээс хойш илрэх хугацаа үүсгэгчээсээ хамааран харилцан адилгүй байдаг боловч доорхи нийтлэг шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна. Үүнд:
Хоол хүнсийг хэрэглэсэнтэй холбоотой гэдэс базлах, халуурах, толгой өвдөх, бөөлжих, ядрах, суулгах, өтгөн цус, цусны судал, залхагтай гарах, дотор муухайрах, ам цангах, гар хөл, үе мөчөөр өвдөх гэх мэт.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
-
2016 оны 2 сарын 11
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл Илгээх Хэвлэх
Share
|
Маргаашнаас ажил эхэлнэ
1 цаг 56 минутын өмнө
Сар шинийн баяраар хуулийн дагуу монголчууд шинийн 1, 2, 3 буюу энэ сарын 9, 10, 11-нд бүх нийтээр амарч байна. Харин маргааш буюу энэ сарын 12-ноос ажил, сургууль, цэцэрлэг ердийн өдрийн цагийн хуваарийн дагуу эхэлнэ.
-
2016 оны 2 сарын 11
2016 оны 02 дугаар сарын 11-ний 08-20 цаг хүртэл
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөөдөр Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна.
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:
Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтэрхийг онцгойлон
анхааруулж байна.
-
2016 оны 2 сарын 11
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал баялаг төгөлдөр болно