зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5363 5364 5365 5366 5367 5368 5369
  • Байр суурь: Нийслэлийн тойргийн мандатыг нэмэх асуудлаар хэн, юу хэлэв?
    2016 оны 1 сарын 19
    УИХ-аар энэ долоо хоногт “УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Уг хууль батлагдвал нийслэл Улаанбаатар хотод нэр дэвших гишүүдийн тоог нэмж, хөдөө орон нутагт нэр дэвшигчдийн тоог эсэргээр нь бууруулах юм. Тодруулбал, 48 мандатын 14 нь Улаанбаатар хотод, 34 нь хөдөө орон нутагт хуваарилагддаг байсныг болиулж 22 мандатыг нийслэлд 26 хөдөөд хувиарлах болж байна. ИТХ-ын төлөөлөгчид ч мөн ялгаагүй. НИТХ-ын тэргүүлэгч Д.Баттулга 2016 оны сонгуульд нийслэлийн эзлэх мандатын тоог 21 болгох хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлсэн юм.
  • МУ-ын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэлэлцэнэ
    2016 оны 1 сарын 19
    Чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ.

    Уг хуулийн төсөл батлагдвал Монгол улс 2030 хүртэл урт хугацаанд тогтвортой хөгжих баримт бичигтэй болох юм. Хуулийн төслийн талаар хууль санаачлагч С.Бямбацогт хэлэхдээ “Манай улсын цаашдын хөгжилд дэлхийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлага, уур амьсгалын өөрчлөлт болон дотоодын эдийн засаг, нийгэм, улс төрийн нөхцөл байдлаас үүдэлтэй урт хугацааны сорилтууд тулгарч мэдэхээр байна. Эдгээрийг даван туулахын тулд Монгол Улс өндөр хөгжилтэй, уул уурхайн салбараас хараат бус, олон тулгуурт эдийн засгийн бүтэцтэй, өрсөлдөх чадвартай, тогтвортой хөгжил, хүртээмжтэй өсөлтийг хангасан улс болж хөгжихөд урт хугацааны, залгамж чанартай бодлого боловсруулж хэрэгжүүлэх практик шаардлага гарч байна. Урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний зарчим, нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, үндэсний, салбарын болон аймаг, нийслэлийн хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх харилцааг зохицуулах зорилготой боловсруулсан нь тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг иргэн, өрх гэр, аж ахуйн нэгж бүрт хүрсэн, үндэсний хэмжээнд тууштай, үр дүнтэй, хүртээмжтэй хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдэж байгаа юм” гэв.

    Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/-ыг 2016-2020, 2020-2025, 2025-2030 он гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд Монгол Улс дунд орлоготой орнуудыг тэргүүлэгч улс орнуудын эгнээнд хүрч, эдийн засгийн жилийн дундаж өсөлт 6.6 хувиас доошгүй, нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 17500 ам.долларт хүрсэн байна гэж тооцож байгаа аж. Мөн ядуурлын бүх төрлийг эцэс болгож, монгол хүний эрүүл, урт удаан амьдрах нөхцөлийг ханган дундаж наслалтыг 78-д хүргэнэ, хүний хөгжлийн өндөр үзүүлэлт бүхий улс орнуудын эгнээнд багтаж, эхний 70 орны нэг болно, төсвийг алдагдалгүй болгож, хуримтлал үүсгэх замаар 2017-2024 онуудад төлөх Засгийн газрын өрийг барагдуулж, эдийн засгийн тогтвортой өсөлтийн нөхцөлийг хангана гэсэн судалгаа тооцоо хийсэн байна.

    Т.Хулан
  • Э.Бат-Үүл хоёр удаа мэдүүлэг тайлбарыг өгчээ
    2016 оны 1 сарын 19
    Ардчилсан хувьсгалын удирдагчийн нэг С.Зориг агсныг хөнөөсөн буруутныг олох мөрдөн байцаалтын ажиллагааг өнгөрсөн арваннэгдүгээр сараас эргэн сэргээж, талийгаачийн эхнэр, хэргийн ганц гэрч Д.Булганыг цагдаагийн байгууллага баривчлан саатуулсан. Одоогоор Д.Булган Төв аймгийн цагдан хорих ангид хоригдож байгаа. Мөн хэрэг гарах үед “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ш.Отгонбилэг агсны малчин, тогооч хоёрыг хэргийн сэжигтнээр татан хорьсон тухай мэдээлэл хэвлэлээр цацагдаад байгаа. Тухайлбал, “Ноцтой мэдээ” сонинд “17 жил дарагдсан С.Зориг агсны хэрэг илэрлээ” гэсэн гарчигтай материалыг нийтлэгдсэн. Энэ материалд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хэргийн газарт байсан, гэмт этгээдүүдийг харсан гэрчийн нэг, тухайн үед өмсөж явсан саарал малгайгаа талийгаачийн гэрт орхисон зэрэг мэдээллийг өгсөн байсан юм. Сонины энэхүү материалтай холбогдуулан нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн өмгөөлөгчид өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, уг материалыг нийтэлсэн сонины газрыг хуулийн байгууллагаар шалгуулах болсноо мэдэгдлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийг С.Зориг агсны аллагад холбоотой гэх мэдээлэл нь гүтгэлгийн шинж чанартай, худал мэдээлэл тул ийнхүү хуулийн байгууллагад хандаж буйгаа өмгөөлөгчдөөрөө дамжуулан Э.Бат-Үүл илэрхийллээ.
  • Чуулганы нэгдсэн хуралдаан болно
    2016 оны 1 сарын 19

    Мэдээ
    Ярилцлага
    Нийтлэл
    Ерөнхийлөгч
    УИХ
    Засгийн газар
    VS
    76:1
    Гарц үг
    Намууд
    HOT news
    Гадаад харилцаа
    Хуулиуд

    Үнэлэх:
    Одоогийн үнэлгээ:
    Сэтгэгдэл
    Илгээх
    Хэвлэх


    Чуулганы нэгдсэн хуралдаантай

    4 минутын өмнө

    Монгол Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр /мягмар гараг/-ийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал.

    1.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2015.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:

    Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Р.ГОНЧИГДОРЖ танилцуулна.

    2.Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат нарын 27 гишүүд 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

    Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.ГОНЧИГДОРЖ танилцуулна.

    3.Улс төрийн намын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;
    Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.БАТБАЯР танилцуулна.

    4.Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 9 гишүүн 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

    Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАТХҮҮ танилцуулна.

    5.Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.

    6.“Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүн 2016.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн М.БАТЦЭРЭГ танилцуулна;
    Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.БАТЧИМЭГ танилцуулна.

    7.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    Хууль санаачлагчийн илтгэлийг Хөдөлмөрийн сайд Г.БАЯРСАЙХАН танилцуулна;
    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.СОДБААТАР танилцуулна.

    8.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    Хууль санаачлагчийн илтгэлийг Хөдөлмөрийн сайд Г.БАЯРСАЙХАН танилцуулна;
    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.ТЛЕЙХАН танилцуулна.

    9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлт үргэлжилнэ:

    10.Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

    Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТСУУРЬ танилцуулна.

  • Налайхын уурхайд дахин нэг хүн амиа алджээ
    2016 оны 1 сарын 19
    Улаанбаатар хотын хэмжээнд 01-р сарын 18-ны өдрийн 05:00 цагаас 01-р сарын 19-ний өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 3787 удаа холбогдсоноос, гэ мт хэргийн 125, зөрчлийн 1065, согтуугийн 460, зам тээврийн ослын 371, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 81 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
    № Огноо Нийт гэмт хэрэг Илэрсэн гэмт хэрэг Хулгай
    гэмт хэрэг Танхай
    гэмт хэрэг ТХХАБАЖ зөрчих
    1 2016.01.18 81 33 52 3 9

    НД-3. “Дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн хүлээн авах тасагт шаварт цохиулж гэмтсэн хүн ирээд нас барсан” гэсэн мэдээллийг 01-р сарын 18-нд авч шалгахад: Тус хороонд орших М-ийн нүүрсний уурхайд ажиллаж байсан НД-1 хороонд суух О /эр.36н/ шаварт цохиулан гэмтэж, эмнэлэгт хүргэгдэн нас барсан хэргийг НДЦХ шалгаж байна.
  • Нийслэлийн долоон байршилд мах, цагаан идээний өргөтгөсөн худалдаа зохион байгуулна
    2016 оны 1 сарын 19
    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Монголын уламжлалт сар шинийн баярыг угтан авто замын ачааллыг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт мах, цагаан идээний өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулах Чингисийн талбайн өргөтгөсөн худалдаа энэ сарын 27-ноос 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Харин дүүргүүдэд өргөтгөсөн худалдаа зохион байгуулах өдөр, цагийн хуваарийг тогтоож, худалдаалагдах хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, орчны эрүүл ахуйг хангуулах арга хэмжээ авч ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосон юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Ц.Ням-Очир:Алба хаагчдаас удирдлагуудынх нь талаар санал асуулга авч байна
    2016 оны 1 сарын 19
    Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Цагдаагийн байгууллагын удирдах ажилтнуудын түвшин тогтоох шалгалт явагдаж байгаа талаар ЦЕГ-ын дэд бөгөөд Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, дэд комиссар Ц.Ням-Очиртой ярилцлаа.
  • Хэлмэгдэгсдийг басамжлан үзэж хууран мэхэлж байгаа талаар мэдээлэл хийнэ
    2016 оны 1 сарын 19
    12:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд: Монголын төр 1930-1940 оны өндөр настай хэлмэгдэгсдийг басамжлан үзэж хууран мэхэлж байгаа талаар ”Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчийн хүүхэд” ТББ-аас мэдээлэл хийнэ.
  • Япон улс Ираны эсрэг эдийн засгийн хоригоо цуцлахаар боллоо
    2016 оны 1 сарын 19
    Япон улс Ираны эсрэг эдийн засгийн хоригоо цуцлахаар боллоо
  • 18 настнууд мөнгөн эдлэлүүд хулгайлжээ
    2016 оны 1 сарын 19
    БЗД-11 “01-р сарын 18-ны 11:00-15:00 цагийн хооронд Ногоон зоорины задгай тоотод хулгайч орсон байна” гэсэн мэдээллийг шалгахад: Тус тоотод суух Ц /эр.44н/-ийн монгол гэрийн тооноор СХД-10 хороонд суух Б /эр.40н/ орж, дунд гарын мөнгөн аяга, “Болор” /0,75л/ архийг хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн хэргийг БЗДЦХ-3 шалгаж байна.
    БЗД-23. “Сургуулийн ... тоотод 01-р сарын 17-ны 15:00 цагаас 18-ны 00:00 цагийн хооронд хулгайч орсон байна“ гэсэн мэдээллийг авч шалгахад: Тус тоотод суух О /эм.37н/-гийн байшингийн цонхыг хагалан, Дарьганга хийцийн улаан шүрэн шигтгээтэй мөнгөн хавчаар 2хос, 1 сая төгрөг алдагдсан хэргийг Архангай аймгийн Цэнхэр сумын 1-р багт суух Ж /эр.18н/, БЗД-23. хороонд суух Г /эр.18н/ нар бүлэглэн хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн БЗДЦХ-3 шалгаж байна.
  • Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоог С.Одонтуяа тэргүүлэхээр болов
    2016 оны 1 сарын 19
    Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны IV чуулган өчигдөр Төрийн ордонд болж тэргүүнээ сонголоо.
  • Өсвөр насны эрэгтэй хамтран амьдрагчаа хутгалжээ
    2016 оны 1 сарын 19
    СБД-9. “Алтайн ... тоотод хүн хутгалуулчихлаа” гэсэн мэдээллийг 01-р сарын 18-нд авч, шалгахад: Тус тоотод суух Э /эм.18н/-ын зүүн даланд хамтран амьдрагч М /эр.17н/ нь согтуурсан үедээ хутгалж гэмтэл учруулсан хэргийг шалгаж байна.
  • Т.Лхагвасүмбэрэл агсаны дурсгалд зориулж зул өргөв
    2016 оны 1 сарын 19
    “Ирвэс хамгаалах сан”-ийн ажилтан Т.Лхагвасүмбэрэл агсаны дурсгалд зориулсан 1000 зул өргөх ёслол Чингисийн талбайд өчигдөр болов.
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ
    2016 оны 1 сарын 19
    Замд гарвал муу гаслан хагацал хийгээд хааны цаазны гэм ирэх нигууртай. Зүүн нүд татвал хойд зүгээс жуулчин ирнэ, баруун бол алдсаныг олно. Зүүн чих хангинавал буянтай. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ. Дашнямтай өдөр.
  • Улаанбаатарт өдөртөө 19-21 градус хүйтэн байна
    2016 оны 1 сарын 19
    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, бусад хэсгээр 28-30 градус, өдөртөө 19-21 градус хүйтэн байна.
  • Шуурхай: Санал хураалт дүрмийн дагуу явагдаж байна гэв
    2016 оны 1 сарын 18
    С.Одонтуяа 319 санал

    Б.Ургамалцэцэг 306 санал

    И.Нарантуяа 19 санал

    Г.Хажидмаа 6 санал тус тус авсан байна. Дахин санал хураалт явагдахаас өмнө И.Нарантуяа, Г.Хажидмаа хоёр нэрээ татжээ. Харин С.Одонтуяа гишүүн “Ялсан байтал дахин тооллого гээд бантагнуулах юмаа” хэмээн жиргэжээ.
  • Дахин санал хураалт явуулахаар болов
    2016 оны 1 сарын 18
    Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дөрөвдүгээр чуулган Төрийн ордонд болж, холбооны тэргүүнийг сонгох санал хураалт явагдлаа.
  • Гавьяат тамирчин Б.Гангаамаа ээлжит авиралтаа хийжээ
    2016 оны 1 сарын 18
    Гавьяат тамирчин Б.Гангаамаа ээлжит авиралтаа хийжээ

    Дэлхийн дээвэр гэгддэг Эверестийн ноён оргилд эх орныхоо соёмбот тугийг мандуулсан Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа өнгөрсөн амралтын өдөр ээлжит авиралтаа амжилттай дуусгажээ. Өөрөөр хэлбэл, гавьяат маань Өмнөд Америкийн ноён оргил болох Аконкагуа уулын оргилд гарч, эх орныхоо нэрийг дах,ин гаргалаа. Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-нд эх орноосоо мордож байсан ийнхүү авиралтаа амжилттай дуусгасан юм. Түүний хувьд 2013 онд эмэгтэйчүүдийн багийг удирдан Аконкагуад авирч байсныг уншигчид са;:аж байгаа байх. Тухайн үед хамгийн энгийн замыг сонгож авиралт хийсэн бол энэ удаад уулын хамгийн хүнд зам болох 1934 оны польшуудын замаар авирчээ. Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа энэ сарын 23-нд эх орондоо ирнэ.

  • Дуурийн театрынхан малчдад гараа сунгана
    2016 оны 1 сарын 18
    Дуурийн театрынхан малчдад гараа сунгана

    Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон ирэх лхагва гарагт 19:00 цагт “Сонгодог гала тоглолт”-оороо үзэгчидтэйгээ уулзахаар болжээ. Сонирхолтой нь тэд тоглолтынхоо бүх орлогыг өвөлжилт хүндэрч, зудын ирмэгт малчдад олгохоор төлөвлөсөн байна. Учир нь, тус театрын уран бүтээлчид малчдаа дэмжих, нэг малыг ч болтугай эсэн мэнд онд оруулах сэтгэлийг тээж, ийнхүү “Монголын удаан загалмайн нийгэмлэг”-тэй хамтран ээлжит тоглолтоо үзэгч олондоо аж. Ямарваа нэг байгалийн гамшиг, осол тохиолдсон үед биш урьдчилан сэргийлж, ард иргэддээ туслах хөдөлгөөнд нэгдэхийг хүсвэл энэхүү тоглолтыг үзэж, өөрсдийн хувь нэмрээ оруулахыг Улсын дуурь бүжгийн эрдмийн теартын хамт олон уриалж байна.
  • “Мөнгөлөг шагшуурга” хоёр өдөр үргэлжилнэ
    2016 оны 1 сарын 18

    “Мөнгөлөг шагшуурга” хоёр өдөр үргэлжилнэ

    Хар ус нууранд хоёр жилд нэг удаа болдог “Мөнгөлөг шагшуурга” мөсний баярыг ирэх хоёрдугаар сарын 20-21- нд хийхээр болжээ. Байгаль дэлхий, амьтан, ургамлаа хайрлан хамгаалж, үндэсний ёс зан заншлаа сэргээн, өв- лийн аялал жуулчлал хөгжүүлэх зорил- гоор Ховд аймгийн ЗДТГ-аас зохион байгуулдаг уг арга хэмжээг энэ удаа “Эх дэлхийгээ хамгаалъя” уриан дор явуулна. Мөсний баярт Ховд аймгийн 17 сум, Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагууд тус бүр 30-аас доош- гүй хүний бүрэлдэхүүнтэй оролцох юм байна. Баярын үеэр тэмээний уралдаан, бүх нийтийн гүйлт, олс татах тэмцээн болохоос гадна сайхан тэмээтэй хос шалгаруулна. Мөн аймгийнхаа шагай, тэшүүр, мөсний сурын аваргыг тодруу- лах юм. Энд очсон жуулчдад морин болон энгийн чарга, тэшүүр, морь, тэ- мээгээр үйлчлэх нь.
5363 5364 5365 5366 5367 5368 5369
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    1 цаг 26 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
    4 цаг 41 мин
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Өчигдөр 18 цаг 01 мин
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    Өчигдөр 17 цаг 59 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Өчигдөр 17 цаг 33 мин
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    Өчигдөр 16 цаг 52 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    Өчигдөр 15 цаг 43 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    Өчигдөр 15 цаг 33 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Өчигдөр 15 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 14 цаг 26 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    Өчигдөр 14 цаг 14 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Өчигдөр 14 цаг 07 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    Өчигдөр 13 цаг 15 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд гамшиг, ослын 106 удаагийн дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • АНУ онц аюултай хэмээн дүгнэсэн таван цагаачийг Эсватини улс руу албадан буцаав
    Өчигдөр 12 цаг 16 мин
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
    Өчигдөр 11 цаг 57 мин
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
    Өчигдөр 11 цаг 09 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК