-
2016 оны 1 сарын 15
Муу нүүрт хэмээх гал бичин жилийн сар шинийн баяраар буюу билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд бүх нийтээр амарна.
-
2016 оны 1 сарын 15
Шигшээд оролцох эхний багууд тодорлоо
Монголын хелбөмбөгийн холбооны идэрчүүдийн футзалын УАЩТ-ий Талын бүсийн тоглолт 15,17 насны ангилалд болж өндөрлөлөө. Тэмцээнээс эхний хоёр байр эзэлсэм багууд Улаанбаатар хотод ирэх сард болох шигшээ тэмцээнд оролцох эрх авах юм. Энэ тэмцээнд Хэнтий, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорнод, Дундговь, Төв аймгийн баг оролцсоноос 15 хүртэлх насанд Г овьсүмбэр аймаг тэргүүлж, Төв аймгийн баг удааллаа. Харин тэмцээний ахлахбуюу 17хүртэлхнасанд мөн Говьсүмбэр аймгийн багтамирчидтүрүүлж, Дорнод аймгийн багдэд байранд шалгарч шигшээ тэмцээнд оролцох эрхээ авлаа. Алтайн бүсийн тэмцээн Говь-Алтай аймгийн төв Алтай хотод болох бөгөөд мен нас насны ангилалд тус бүр хоёр баг шигшээ тэмцээний эрх авах юм байна.
-
2016 оны 1 сарын 15
...Улс төрийн намуудын сонгуульд ачааны хүндийг бүсгүйчүүд үүрдэг. Бүх ажлын төгсгөлд бүсгүйчүүд л үлддэг. Тэгэхээр би эмэгтэйчүүдээ дэмжинэ. Учир нь би намын жирийн гишүүн эмэгтэйгээс өөрийгөө олж хардаг...
-
2016 оны 1 сарын 15
Өнгөрсөн онд нийгмийн халамжийн сангаас 199 мянган хүнд 153 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ.
-
2016 оны 1 сарын 15
Монголын хамгийн өндөр буюу 20 сая төгрөгийн шагналын сантай “Мастер тогооч” өрсөлдөөнт ТВ шоу “V” телевизээр Даваа, Лхагва,Баасан гараг бүрийн 22 цагаас гарч байгаа билээ. Нийт 27 оролцогчоос авьяас чадвараараа шалгарсан шилдэг 8 оролцогч үлдээд байна. Шоуг Монголын урдаа барьдаг мэргэжилтэн тогооч Я.Энхээ, С.Батмөнх, Тэмүлүн, Г.Тэнгис, Эрдэнэхүү болон тогооч Н.Мөнхболд нар шүүн ажиллаж байгаа юм.
5-р шатны шалгаруултанд үлдсэн шилдэг 8 тогоочийн хоолыг урлаг болгож буй үзүүлбэрийг энэ сарын 17,18ны 11:00 цагаас Хүннү Их Дэлгүүрээс “V” телевиз үзэгчиддээ хүргэх гэж байна. Сонирхсон бүхэнд нээлттэй өдөрлөг тул тул үзэгч та бүхнийг Хүннү Их Дэлгүүрт урьж байна.
-
2016 оны 1 сарын 15
“МИ-8”-ын ослын улмсгас амиа алдсан залуугийн ар гэрт байр олгожээ
2015 оны арванхоёрдугаар сард Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн МИ-8 нисдэг тэрэг шөнийн сургалтын нислэг хийж байгаад осолдсон билээ. Налайх дүүрэгт болсон уг ослын улмаас нисдэг тэргэнд сууж явсан ахмад Н.Батбаяр амиа алдсан. Мөн 10 хун хүнд хөнгөн гэмтэл авч Цэргийн төв госпитальд хэвтэн эмчлүүлж улмаар эмнэлгээс гараад байгаа юм. Нэг албан хаагчийн тархины гэмтэл хараахан бүрэн эдгэрээгүй учраас үргэлжлүүлэн эмчлүүлж байгаа. Туршилтын нислэгийн харамсалтаи ослын үед амиа алдсан М.Батбаяр агсаны ар гэрийнхэнээс Батлан хамгаалах яам албан ёсоор уучлалт гуйж түүний ар гэрийнхэнд хоёр өрөө орон сууц олгохоор болжээ. Тэрээр, цэргийн салбарт 17 жил ажилласан ахмад юм байна.
-
2016 оны 1 сарын 15
Үндэсний статистикийн хорооноос 2015 оны нийгэм, эдийн засгийн жилийн эцсийн тайлангийн талаар мэдээлэв.
-
2016 оны 1 сарын 15
МАН-ын бүлгээс зохион байгуулдаг ”Морин цаг” мэдээллээр УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нарт шаардлага хүргүүллээ. Мэдээллийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа, Н.Номтойбаяр нар хийлээ. Шаардлагыг эндээс үзнэ үү.
-
2016 оны 1 сарын 15
МОНГОЛ УЛС ЭКСПОРТЛОГЧДЫН АНХААРЛЫГ ТАТАЖ ЭХЭЛЛЭЭ
-
2016 оны 1 сарын 15
Нийт жолооч нарт сэрэмжлүүлэг хүргэлээ
Авто тээврийн үндэсний тевөес нийт иргэдэд болон жолооч нарт хандан сэрэмжлүүлэг гаргажээ. Тодруулбал, Увс, Завханы нутаг, Дархадын хотгор, Яармаг, Сонгино, гол нуурын ай сав газраар -45 хүртэл, Улаанбаатар хот дотор -35 хэм хуртэл цаашлаад 40 хүртэлхүйтэрчболзошгүйбайгаааж. Тиймээс жолооч нар шатах тослох материалын неөцтэй, тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байддыг хангаж замд гарах, мал аж ахуй эрхэлдэг иргэд, малчид малын өвс тэжээд, түлээ, нүүрсээ сайн базаах, малаа дагаж явж осгож хөлдөхвөс урьдчилан сэргийлэх, малаа аль болохоор ойр бэлчээх, дулаан хувцаслахыг санууллаа. Мөн иргэд онцын шаарддагагүй бол аян замд гарахгүй байх зэргээр осголт хөдцөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулав.
-
2016 оны 1 сарын 15
ОХУ-д нефтийн үнэ дахин буулаа
-
2016 оны 1 сарын 15
Манай улс өнгөрсөн онд 56 сая толгой мал тоолуулжээ. Энэ нь өмнөх оныхоос 3975 толгой малаар өссөн үзүүлэлт аж.
-
2016 оны 1 сарын 15
Үндсэн хуулийн цэцтэй холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлэв
-
2016 оны 1 сарын 15
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2016-01-15/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн тавьсан асуултын агуулга нь хүүхдийн мөнгө хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой төсвийн тодотголыг хэдийд оруулж ирэх, эх үүсвэрийг хаанаас олох, Хүний хөгжил сангийн орлого, зарлага нь ямар байгаа, тус сангаас хүүхдийн мөнгө олгоход бэлэн эсэх, хэдийд олгох, амьжиргааны түвшин тодорхойлох судалгаа хийсний үр дүн, ач холбогдол юунд байв, төсөв хэлэлцэх үеэр хүүхдийн мөнгийн асуудлыг яагаад тооцож суулгаагүй, тэнэмэл гэх хүүхдийн бүртгэл судалгаанд хэдэн хүүхэд хамрагдсан байгаа, тэдэнд хүүхдийн мөнгө хэрхэн, яаж өгөх, амьжиргааны түвшний ангиллыг хэрхэн яаж тогтоосон, ангиллын гол үзүүлэлтүүд нь юу байв, хүүхдийн мөнгөний асуудлаар нэг мөр ойлголттой болох зэрэг асуудалтай холбоотой байв.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ гишүүдийн асуултад хариулахдаа, хүүхдийн мөнгийг тогтвортой, ямар нэг чирэгдэлгүй олгож ирсэн бөгөөд цаашид хүүхдийн мөнгө хуулиар тогтоосон хугацаанд хэвийн олгогдоно гэдгийг онцлон тэмдэглэв.
Дараа нь гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан саналаа илэрхийллээ.Тэд гэр бүл түүний дотор эх, хүүхдийн хөгжил, халамжийг дэмжсэн төрийн бодлогыг үргэлжлүүлэх, мөнгийг бүх бүлгүүдэд ялгаваргүйгээр олгох, хүүхдийг асарч, халамжилж, хүмүүжүүлж буй эх, өрхөд чиглэсэн бодлогыг дэмжих зэрэг асуудалд гишүүдийн анхаарлыг хандуулав.
Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 57 нь буюу 90.5 хувь нь дэмжсэнээр уг тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.
Эдийн засгийн хүндрэлтэй үед айл өрхөд очиж байгаа нийгмийн хамгааллын дэмжлэгийг бууруулахгүй байх, зорилтот бүлэгт очих дэмжлэгийг оновчтой зохион байгуулах шаардлагыг харгалзан “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаар тогтоолд ийнхүү өөрчлөлт оруулах гэж байгаа билээ.
-
2016 оны 1 сарын 15
Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайр бор багийн нутгаас хэн нь тодорхойгүй нэгэн иргэний цогцос олджээ.
-
2016 оны 1 сарын 15
Индонези: Халдлага үйлдсэн этгээдийн гэрээс ”Исламын Улс” бүлэглэлийн туг олжээ
-
2016 оны 1 сарын 15
Үндсэн хуулийн уг эхийг Ерөнхийлөгчийн албан өрөөнд буцааж залав
-
2016 оны 1 сарын 15
Талийгаач бүсгүйн ар гэрийнхнээс уучлалт гуйв
“Өргөө” амаржих газарт амгөрбөн арваннэгдүгээр сард ЖИрэМсэн эх эндсэн талаар бид еммө нь шуурхай мэдээлж байеан.Тэгвэл өчигдөр “Өргөө” амаржих газрын эмчилгээ эрхалеэн орлогч дарга Ц.Менхцэцэг талийгаачийн гэр бүлийнхантэй уулэаж, албан ёеөөр уучлалт гуйжзэ, Учир нь хэд хоногийн өмнө талийгаачийн шИнжилгээний хариу гарсан байна. Энэ талаар Шүүх эмнэлгийн дарГа Х.Батбаяр ”Одоогоор шинжилгээний хариуг үзүүлэх боломжгүй. Гурван шинжзэч, змчийн бүрэлдэхүүнтэй баг аЖйллаж, оны өмнө эх, нйрай fyc бүр дээр өер, өөр дүгнэлт гаргасан. Шинжйлгээний хариу удсан ны эмч нарын буруутай үйлдлэЭС шалтгаалсан учир сайтар нягтлах хэрэГ гарсан” Гэв. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар тус эмнэлгийн удирдлагуудад хариуцлага тооцохоор болжээ.
-
2016 оны 1 сарын 15
МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиодог оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулах утга уянгын их наадам ”Болор цом-2016”-ын бүртгэл өнөөдөр эхэллээ.
-
2016 оны 1 сарын 15
үхбаатар аймгийн прокурорын газрын дэргэдэх Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар 2016 оны 01 дүгээр сарын 06 -ны өдөр тус прокурорын газраас 2015 онд хийсэн ажлын тайлангаа хэлэлцэж санал, шүүмжлэл гарган үнэлэлт дүгнэлт өгсөн байна.
Улсын Ерөнхий прокурорын болон тус прокурорын газраас 2015 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд нийт 60 шалгалт хийж, хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар прокурорын шаардлага 12, тодорхой төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулахаар байгууллага, аж ахуйн нэгжид прокурорын мэдэгдэл 33-г тус тус бичиж, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдоос эрх бүхий албан тушаалтаны үйл ажиллагаа, шийдвэрийн талаарх гаргасан 32 гомдлыг хүлээн авч хянан, 21 шийдвэрийг хэвээр үлдээн, 11 шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгон шийдвэрлэжээ.
Аймгийн хэмжээнд гарсан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэгт тасралтгүй хяналт тавьж ирсэн ба өнгөрсөн онд 462 хэрэгт хяналт тавьж, шүүхэд 122 хэрэг шилжүүлснээс 107 хэргийн анхан шатны хуралдаанд улсын яллагчаар оролцон, дүгнэлт гаргасан байна.
Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр эрх бүхий улсын байцаагч нарын гаргасан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар 12 шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар прокурорын шаардлага 4-ийг бичиж, эрх бүхий албан тушаалтны 77 шийдвэрт өөрчлөлт оруулан, 22 хүний зөрчигдсөн эрхийг сэргээжээ.
Түүнчлэн сумдад прокурорын байгууллагын үйл ажиллагаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллан, иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж, яриа, таниулгыг 51 удаа явуулж, нийт 2261 иргэнийг хамруулжээ.
2015 онд тэмдэглэсэн Прокурорын байгууллага байгууллагдсаны 85 жилийн ойн хүрээнд эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан 6 прокурор, 12 ажилтан төв, орон нутгийн төр, захиргааны болон хуулийн байгууллагын шагналаар, төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор хяналтын прокурор Г.Амарсайхан шагнагдсан амжилт бүтээл дүүрэн он болж өнгөрсөн байна.