зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5372 5373 5374 5375 5376 5377 5378
  • Нотариатчийн мэргэшлийн шалгалтын тов зарлагдлаа
    2016 оны 1 сарын 15
    Нотариатчийн мэргэшлийн шалгалтын тов зарлагдлаа
    Хууль зүйн сайдын 2016 оны А/13 дугаар тушаалаар Нотариатчийн мэргэшлийн шалгалтыг ирэх гуравдугаар сарын 5, 6-ны өдрүүдэд зохион байгуулахаар товложээ. Шапгалтын бүртгэл энэ сарын 13-ны өдрөөс ирэх сарын 11- ний өдрийг дуустал явагдах аж. Шалгалтад оролцохыг хүсэгчид http://www.burtgel.moj.gov.mn цахим хаягаар бүртгүүлэх ба бүртгэлийн хураамж 50000 төгрөг байна. Тухайн шалгалт нь сорилгын ба бодлогын шалгалтаас бүрдэх ажээ. Нотариатчийн мэргэшлийн шалгалтыг Хууль зүйн яамны дэргэдэх Нотариатчийн мэргэшлийн хороо хариуцан явуулахаар болсон байна.

  • Ц.Оюунгэрэл: Цагдаа нөлөөнд автаагүй гэдгээ нотлох байлаа
    2016 оны 1 сарын 15
    “Ирвэс хамгаалах сан”-гийн биологич Т.Лхагвасүмбэрэлийн амиа алдсан хэргийн талаар өнөөдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү болон УМБГ-ын дэд дарга Ажлын хэсгийн ахлагч, цагдаагийн хурандаа Э.Идэрцог, тус газрын Онц хүнд гэмт мөрдөх хэлтсийн дарга, Ажлын хэсгийн гишүүн дэд хурандаа Б.Манлайбаяр нар мэдээлэл хийлээ. Ингээд талийгаач залуугийн амиа алдсан шалтгаан, мөн халдлагад өртөж байсан хэргүүд дээр цагдаагийн байгууллагаас хэрхэн анхаарч ажиллаж байгаа талаарх мэдээллийг Ажлын хэсгийн ахлагч Э.Идэрцог мэдээлэл өгөв.
  • Үндэсний супер лиг маргааш үргэлжилнэ
    2016 оны 1 сарын 15
    Үндэсний супер лиг маргааш үргэлжилнэ
    Сагсан бөмбөгийн Үндэсний супер лигийн тоглолтууд энэ долоо хоногг Спортын төв ордонд Риогийн Олимпод Монгол Улсаа төлөөлөх гол тамирчдаа сонгон шалгаруулах дотоодын тэмцээн боксын насанд хүрэгчдийн УАШТ явагдаж байгаа тул завсарлаж байгаа билээ. Мөн Супер лигийн тоглолтуудыг Дархан хот, Төв аймгийн Зуунмод хотуудад зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ баасан гарагт анхны аялан тоглолтыг Дархан хотноо зохион байгуулахаар төлөвлөсөн ч ойрын өдрүүдийн цаг агаарын онцгой нөхцөл байдал, эрс хүйтрэлт, баг, тамирчдын аюулгүй байдлыг хангах Онцгой байдлын газраас ирүүлсэн хөдөө орон нутаг, хот, хооронд зорчихгүй байх анхааруулга.зөвлөмжийн дагуу Багийн эзэд, дасгалуулагчид, тоглогчид зөвлөлдсөн Дархан хотод зохион байгуулагдах байсан тоглолтыг хойшлууллаа. Үндэсний супер лигийн тоглолтууд маргааш супер Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн ордонд үргэлжилнэ.
  • Гэгээнтэн цогцолборт газ дэлбэрчээ
    2016 оны 1 сарын 15
    Гэгээнтэн цогцолборт газ дэлбэрчээ
    Хан-Уул дүүргийн XV хороо, Зайсангийн гудамж, Г эгээнтэн үйлчилгээний цогцолборын гадна байрлах шингэрүүлсэн хийн түлшний агуулахад ечигдөр газ дэлбэрсэн байна. Нийслэлийн Онцгой байдлын газарт 15.02 цагийн үед дуудлага ирж, дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 4X4 хэмжээтэй шингэрүүлсэн хийн түлш хадгалдаг агуулахын доргилтын улмаас хоёр талын хананд нуралт үүссэн байдалтай байжээ. Энэ үеэр гэмтэж бэртсэн хүн байхгүй. Аврагчид шуурхай ажиллаж дотор нь байсан хийн түлштэй баллонуудыг аюулгүй болгож хананд бэхэлгээ хийж ажиллажээ.
  • Бичлэг: Б.Жаргалсайхан орон сууцны зээлийг хүүгүй өгнө гэв
    2016 оны 1 сарын 15
    УИХ-ын гишүүн асан, БНН-ын дарга Б.Жаргалсайхан хууль зөрчиж амлалт өгөв. Тэрбээр ТМ телевизийн ”Зөв Монгол” нэвтрүүлэгт орохдоо ”Манай нам орон сууцыг хүүгүй зээлээр олгох хөтөлбөрийг боловсруулсан” хэмээн ярилээ. Сонгуулиар ямар нэгэн амлалт өгөх нь хориотой. Харин БНН-ын дарга Б.Жаргалсайхан хууль зөрчиж ямар ч тооцоо судалгаагүй боловсруулсан хэрэгжих боломжгүй хуулийн төслөө сонгуулиар амлалт болгон ярьж эхэлсэн олны хүний шооч занг хөдөлгөв.

  • С.Баярцогт Санхүүгийн үндэсний форумд үг хэлэв
    2016 оны 1 сарын 15
    Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “Санхүүгийн зах зээлийн хөгжил” үндэсний форумд оролцож байна
    44 минутын өмнө
    Print Zasag and PDF
    ShareThis Facebook Tweet LinkedIn Email

    Монгол Улсын санхүүгийн зах зээлийг иж бүрнээр нь хамруулан, банк, бичил санхүү, даатгал, хөрөнгийн зах зээл зэрэг санхүүгийн бүх салбарын харилцан уялдсан цогц хөгжил, тогтвортой байдал, эдийн засгийн өсөлтийн үр нөлөө, хүртээмжийг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг шинэчлэх талаар хэлэлцэж тулгамдсан асуудал, боломж, гарцыг тодорхойлох зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос “Санхүүгийн зах зээлийн хөгжил” үндэсний форумыг зохион байгуулж байна. Тус форумын нээлтэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцлоо.

    Монгол Улсад зах зээлийн харилцаа гүнзгийрэхийн хэрээр улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд санхүүгийн зах зээлийн гүйцэтгэх үүрэг улам бүр ач холбогдолтой болж, дэлхийн санхүүгийн зах зээлтэй хөл нийлүүлэн алхах, гадны болон үндэсний хөрөнгө оруулагчдыг бий болгох зайлшгүй шаардлага тавигдаж байна. Улс орны нийт хүн амын үндсэн хэрэгцээг тогтвортой хангахуйц, өөрийгөө тэтгэх чадвар бүхий олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай эдийн засгийг бүрдүүлэхэд чиглэгдсэн төсөв, санхүү мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх нь макро эдийн засгийн хүрээний гол зорилт болж байна. 2015 онд Хөрөнгийн бирж дээр нийт 546,4 төгрөгийн арилжаа хийгдсэн нь Хөрөнгийн бирж байгуулагдсан цагаас хойших хамгийн өндөр арилжаа хийгдсэн жил. Засгийн газраас үнэт цаасны зах зээлийг бодлогоор дэмжиж Засгийн газрын бондыг биржээр дамжуулан арилжаалж байгаа бөгөөд 2015 онд нийт 510 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бонд арилжигдсан гэдгийг Монгол Улсын сайд С.Баярцогт онцоллоо.

    Мөн Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс үнэт цаасны зах зээлийн харилцааны зохицуулалтыг олон улсын түвшинд хүргэх, дэд бүтэц, зах зээлийн сонгодог оролцогчдыг бий болгох нөхцөлийг бүрдүүлэх, улмаар зах зээлийн хөгжлийг дэмжиж хувьцаат компаниудын улс орны эдийн засагт гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх үндсэн зорилтын хүрээнд олон ажлуудыг хийж хэрэгжүүлж байгааг тодотгосон юм. “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль” шинэчлэгдэн батлагдсанаас хойш 2 жилийн хугацаанд үнэт цаасны зах зээл дээр хөрөнгө оруулалтын менежментийн 7 компани, 3 кастодиан банк, хувийн хөрөнгө оруулалтын 2 сан байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ нь үнэт цаасны зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагчид орж ирэх суурь нөхцөлүүд бүрдсэний тод жишээ гэж үзэж байна гэлээ.

    Анх удаа зохион байгуулагдаж буй “Санхүүгийн зах зээлийн хөгжил” үндэсний форумд үнэт цаасны компани, арилжааны банк, даатгагч, бичил санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагч, харилцагч, мэргэжилтэн, компаниудын 600 гаруй төлөөлөгчид оролцож байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
    - See more at: http://zasag.mn/news/view/11884#sthash.Kh5bMIoL.dpuf
  • С.Эрдэнэ: Найман сар хүртэл хүүхдийн мөнгийг асуудалгүй олгоно
    2016 оны 1 сарын 15
    С.Эрдэнэ: Найман сар хүртэл хүүхдийн мөнгийг асуудалгүй олгоно
  • “Санхүүгийн зах зээлийн хөгжил” үндэсний форум болж байна
    2016 оны 1 сарын 15

    “Санхүүгийн зах зээлийн хөгжил” үндэсний форум болж байна
  • З.Энхболд: МАН-ынхан хүүхдийн мөнгийг эсэргүүцэхээ болъё
    2016 оны 1 сарын 15
    З.Энхболд: МАН-ынхан хүүхдийн мөнгийг эсэргүүцэхээ болъё
  • Эерэг 24: Б.Гангаамаа Аконкагуа ууланд амжилттай авирч гарчээ
    2016 оны 1 сарын 15
    Монгол Улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа дэлхийн долоон тивийн долоон ноён оргилын нэг болох Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа ууланд нэгдүгээр сарын 13-ны амжилттай авирч гарчээ.
  • Бизнес чуулга уулзалтад оролцогчдыг www.ubchamber.mn сайтаар бүртгэж байна
    2016 оны 1 сарын 15
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар худалдан авалт - 2016” бизнес чуулга уулзалтыг энэ сарын 20-нд хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
    Тус чуулга уулзалт нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх зорилготой юм. “Улаанбаатар худалдан авалт - 2016” бизнес чуулга уулзалтаар нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж, хувийн хэвшлийнхэнтэй хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцох юм.
    Чуулга уулзалтад Улсын Их хурал, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд нар, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, Улаанбаатар хотын Худалдааны танхимын гишүүд, Олон улсын байгууллагын төлөөлөгч, Үндэсний баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид оролцоно.
    Тус чуулга уулзалт энэ сарын 20-нд Шангри-Ла зочид буудалд болох бөгөөд оролцох хүсэлтэй нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид www.ubchamber.mn цахим хуудас болон 77003883 утсанд хандаж, бүртгүүлэх боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Санал асуулгын дүнг даваа гарагт олон нийтэд танилцуулна
    2016 оны 1 сарын 15
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр АНУ-ын Станфордын Их сургуулийн профессор, ноён Жэймс Фишкинийг хүлээн авч уулзлаа.
    Уулзалтаар өнгөрсөн оны 12 сард Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулсан “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” зөвлөлдөх санал асуулгын үр дүнгийн талаар мэдээлэл өгч, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.

    Нийслэлийн Засаг даргын санаачилгаар, Станфордын Их сургуулийн Зөвлөлдөх Ардчилал төвийн захирал, профессор Жэймс Фишкиний зөвлөгөөний дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Азийн сантай хамтран “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулсан юм. Зөвлөлдөх санал асуулгаар нийслэлээс хэрэгжүүлэх урт хугацааны 14 томоохон төсөл хөтөлбөрийг иргэдэд танилцуулж, тэднээс санал авсан юм.

    Нийслэлийн Засаг дарга санал асуулгын эхний дүнтэй танилцаад сэтгэл хангалуун байгаагаа профессор Ж.Фишкинд илэрхийлээд, энэхүү санал асуулгын дүн сонирхлын зөрчилгүй, бодит байдалд үндэслэсэн шийдвэр гэдэгт эргэлзэхгүй байгаагаа онцоллоо.

    Түүнчлэн энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулснаа хэлээд, Ерөнхийлөгч яг энэ арга хэлбэрийг ашиглан өөрийн гаргах шийдвэрүүдэд олон нийтийн санал бодлыг тусгах сонирхолтой байгааг уламжиллаа.

    Профессор Ж.Фишкин иргэдийн өгсөн санал асуулгын эхний дүнгээс харахад хотын иргэд байгаль орчинд санаа зовж байгаагаа илэрхийлсэн, төвлөрлийг сааруулж, хэд хэдэн дэд төвтэй байх бодлогыг дэмжсэн, үйлдэврүүдийг хотоос гаргах төслүүдийг дэмжсэн урьдчилсан дүн гарсан. Бид санал асуулгын нарийвчилсан тайланг удахгүй гаргаж та бүхэнд дахин танилцуулах болно гэлээ.

    “Иргэдийн оролцоо- Хотын маргааш” зөвлөлдөх санал асуулгын эхний дүнг 2016 оны 1 дүгээр сарын 18-ны Даваа гарагт олон нийтэд танилцуулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Цагдаагийн газраас алба хаагчид шинэ байрандаа оржээ
    2016 оны 1 сарын 15
    Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газраас алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд 60-н айлын орон сууцыг барьж ашиглалтанд оруулан нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Цагдаагийн Ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, туслах комиссар П. Энхтогтох, Улаанбаатар хотын цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Даваажав болон Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын удирдлагууд, алба хаагчид тэдний гэр бүл үр хүүхдүүд оролцлоо. Энэхүү байрыг Хаан банктай хамтран нэг жилийн хугацаанд барьж байгуулжээ. Дархан хотын бүтээн байгуулалтанд бас нэгэн өнгө нэмсэн энэхүү байранд цагдаагийн алба хаагчдын төлөөлөл 60-н алба хаагчийн гэр бүл амьдарч эхэллээ.
  • Хонгконгчууд хамгийн ажилсаг ард түмнээр нэрлэгдлээ
    2016 оны 1 сарын 15
    Хонгконгчууд хамгийн ажилсаг ард түмнээр нэрлэгдлээ
  • Япон руу зорчих олон удаагийн виз олгодог болно
    2016 оны 1 сарын 15
    Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын иргэдэд 3 жил хүртэлх хугацаатай олон удаагийн виз олгох шийдвэр гаргажээ.
  • Санхүүгийн зах зээлийн үндэсний форум эхэллээ
    2016 оны 1 сарын 15
    Санхүүгийн зах зээлийн хөгжил үндэсний форумд УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг
    Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.
    Улсын Их Хурал энэ намрын чуулганаар Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг баталсан. Энэ хууль батлагдсанаар урьд өмнө сонгуулийн жилийн хугацаагаар, тухайн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн 4 жилийн хэрэгжилтээр улсын хөгжлийн бодлого тодорхойлогддог, бодлого тогтвортой бус байсныг өөрчилж, хуулиар тогтоосон зарчим, шаардлагын дагуу урт хугацааны тогтвортой үзэл баримтлалд тулгуурлаж улс орныхоо бодлогыг төлөвлөдөг зарчимд шилжиж байна.
    Мөн, Улсын Их Хурлаар Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэлэлцэж байна. Уг үзэл баримтлал батлагдсанаар улс орны хөгжлийн бодлогын төлөвлөлт, төсөвлөлт, хэрэгжилт, хяналт-шинжилгээ, үнэлгээ нь харилцан уялдаатай болж, үр дүнд суурилсан, тогтвортой бодлого хэрэгжих эрх зүйн шинэ орчин бүрдэх юм. Энэхүү хууль, үзэл баримтлал нь xот, аймаг, салбарын яамд өөрийн онцлогийг тусгасан урт хугацааны хөгжлийн стратегийг томьёолон тодорхойлох өргөн боломжийг гаргаж байна.
    Өнөөдөр Монголын эдийн засаг цөөн хэдхэн салбараас хамаарч байна. Энэхүү тэнцвэргүй байдлыг арилган, олон салбарт тулгуурласан, тогтвортой хөгжлөөр замнаx нь бидний эрхэм зорилт юм. Энэ зорилтын хүрээнд, үндэсний компаниудыг санхүүжилтийн эх үүсвэрээ дотоодын зах зээлээс бүрдүүлэх боломж нөхцлөөр хангах, ялангуяа хөрөнгө оруулагчдын итгэл даах санхүүгийн системийг бий болгоход бид онцгой ач холбогдол өгч байгаа.
    Өнөөгийн байдлаар манай санхүүгийн салбар ДНБ-ий 4.7 хувийг эзэлж байна. Үүнээс 4 хувийг банк, үлдсэн 0.7 хувийг банкнаас бусад санхүүгийн салбар эзэлж байгаа нь санхүүгийн салбарын гүнзгийрэлт олон улсын жишгээр хангалтгүй байгааг илэрхийлж байна.
    Өнгөрсөн долоо хоногт ”Монгол шуудан” ХК-ийн төрийн мэдлийн 34 хувь Монголын хөрөнгийн бирж дээр амжилттай арилжаалагдсаныг Та бүхэн сайн мэдэж байгаа. Энэ нь үндэсний компаниуд үнэт цаасны зах зээлээс хөрөнгө оруулалтын хямд эх үүсвэрийг татах замаар үйл ажиллагаагаа өргөтгөх, техник технологио шинэчлэх өргөн боломж байгааг харуулж байна. Хэдийгээр дотоод, гадаад эдийн засгийн нөхцөл хүнд байсан ч, өнгөрсөн 25 жилийн хугацаанд хийгдээгүй үнийн дүн бүхий арилжааг 2015 онд хийснийг онцлон хэлж болж байна.
    Цаашид хувьцаат компаниудын эдийн засагт эзлэх байр суурийг нэмэгдүүлэх нь нэн чухал юм. Нийтийн ашиг сонирхолд тулгуурласан бизнесийн байгууллагууд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжих илүү таатай нөхцлийг бүрдүүлэх, татварын бодлогыг оновчтой болгоx, үнэт цаасны зах зээлийн бүтээгдэхүүний чанарыг сайжруулах талаар бидэнд хийх ажил их байна.
    Үр ашигтай, шудрага өрсөлдөөнт орчныг бүрдүүлэхэд чиглэгдсэн салбарын хууль болон дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийг батласнаар санхүүгийн зах зээл илүү тогтвортой хөгжих боломж нэмэгдэнэ.
    Манай ДНБ-ний 20 орчим хувийг уул уурхайн салбар эзэлж байгаа нь манай эдийн засаг дахь эрсдэл төдий чинээ өндөр байгааг харуулж байна. Түүхий эдийн зах зээл дээрх өөрчлөлтүүд нь манай нийт эдийн засаг болон санхүүгийн салбарт ямар хүчтэй доргилт үзүүлдгийг бид маш сайн ойлгож авсан.
    Тиймээс, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг дэлхийн эдийн засгийн нөлөөллөөс хамгаалах, эрсдлээс сэргийлэх зохистой хяналт, зохицуулалтын арга механизмыг хэрэгжүүлэх асуудлуудаа мэргэжлийн байгууллагууд хамтран шийдэх нь нэн чухал юм. Энэхүү чуулга уулзалт нь санхүүгийн салбарыг бүхэлд нь хамарснаараа, уг салбарын өнөөгийн асуудлуудыг хамтран ярилцаж, шийдэх өргөн боломжийг та бүхэнд олгож байгаа гэдэгт итгэлтэй байна.
    Чуулга уулзалтын ажиллагаанд амжилт хүсье.
  • Хэнтий аймагт цэцэг өвчин гарчээ
    2016 оны 1 сарын 15
    Хэнтий аймагт малын гоц халдварт цэцэг өвчин гарчээ. Тус аймгийн Цэнхэр мандал суманд өвөлжиж байсан малчин Б-ын хотноос энэ сарын 9-ний өдөр 13 хонинд цэцэг өвчний шинж тэмдэг илэрсэн байна.
  • С.Баярцогтыг хууль бус орлоготой, эх орноосоо урвасан гэв
    2016 оны 1 сарын 15
    С.Баярцогтыг хууль бус орлоготой, эх орноосоо урвасан гэв

    УИХ, Засгийн газрын гишүүн С.Баярцогт 2013 онд нэг сая ам.доллараа Швейцарын дансанд хадгалуулаад түүнийгээ мартсан хэмээн мэдэгдэж тухайн үедээ нэлээд шуугиан дэгдээж байсан. Мөн тухайн байршуулсан дансаа нээлгэхдээ өөрийгөө Хятадын Монгол хэмээн бичсэн байсанд олон нийт ихээхэн эгдүүцэж байсан юм. Үүний дараа С.Баярцогт тодорхой тайлбар хэлээгүй бөгөөд санаандгүй бөглөчихсөн гэх зүйлийг хэлснээр эл асуудал тэгсхийгээд өнгөрсөн.

    Тэгвэл сонгууль дөхсөн энэ үед түүнд саналаа өгч, төрд төлөөлүүлэхээр илгээсэн Сэлэнгэ аймгийн нэгэн иргэн өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж С.Баярцогтыг дахин сонгуульд сонгохгүй байхыг уриаллаа. Үүгээр ч зогсохгүй түүний хийсэн гэмт үйлдлийг дахин сэргээн шалгаж, зохих ёсны ял шийтгэлийг хүлээлгэх ёстой гэлээ.

    Тодруулбал иргэн Т.Бат-Эрдэнэ хэлэхдээ “ Монгол улсын их хурал, Засгийн газрын гишүүн С.Баярцогт нь Монгол улсын сайд байхдаа Швейцарын банкинд нэг сая ам.доллар хадгалсан байдлаа, мөн мөнгөнийхээ эх үүсвэрийг бүрэн тайлбарлаагүй нь санаатайгаар хууль зөрчсөн үйлдэл гэж миний бие үзэж байна. Шууд хэлэхэд С.Баярцогтын орлогоо нуун дарагдуулсан нь гэмт хэрэг, олсон орлого нь хууль бус учир бас л гэмт хэрэг, хууль бусаар олсон орлогоо дээрх оффшор дансанд хийхдээ Хятадын Монгол хэмээн өөрийгөө бичсэн нь МУ-ын төрийн өндөр албан тушаалтны хувьд эх орноосоо урвасан гэмт хэрэг. Мөн Хятадын Монгол гэдэг итгэл үнэмшилтэй, өөрийгөө Монгол хүн гэж боддоггүй С.Баярцогт Монгол төрийг удирдаж, иргэдийн татвараар бий болсон Улсын төсөв, Монгол улсын байгалийн баялгийн хувь заяаг өнөөдөр шийдэж байна. Тиймээс энэ хүний энэ хариуцлагагүй үйлдэлд заавал хариуцлага тооцож, Монгол төрөөс холдуулах ёстой” гэлээ.

    Хэвлэлийн хурлын үеэр түүнээс зарим нэг асуултад хариулт авснаа хүргэж байна.



    -С.Баярцогтын оффшор дансанд байршуулсан нэг сая ам.долларыг хууль бусаар олсон гэдгийг та яаж нотолж байгаа вэ?

    -С.Баярцогт энэ нэг сая ам.доллараа хэрхэн яаж олсон талаараа тодорхой тайлбар хийгээгүй. Хаанаас яаж олсон мөнгө вэ гэдгээ нотлоогүй. Тиймээс хардах үндэслэл бий. Хэрэв хууль бусаар олсон мөнгө биш л бол үүнийгээ нотлох ёстой.

    -Аль 2013 оны хэргийг гурван жилийн дараа сөхөж байгаа чинь улс төрийн зорилготой юм биш үү?

    -Тэр тусмаа бид энэ хэргийг сонгуулийн жил хөндөх ёстой. С.Баярцогтод саналаа өгсөн хүн бол би. Гэтэл тэр хүн өөрийгөө өнөөдөр Хятадын Монгол хэмээн танилцуулж ард иргэдийн амьдрал туйлдаж гүйцсэн байхад нэг сая ам.долларыг гадаадын дансанд хийгээд мартсан гэж хэлээд хээв нэг явж байна. Тиймээс л бид ийм хүнийрхүү сэтгэлтэй хүсүүсийн Монголын төрөөс явуулах ёстой юм. 2016 оны сонголтондоо алдах вий гэдгээс сэрэмжлүүлж энэ асуудлыг хөндөж байгаа юм.

  • Халуун хумхаа өвчний тархалт нэн аюултай түвшинд хүрчээ
    2016 оны 1 сарын 15
    Халуун хумхаа өвчний тархалт нэн аюултай түвшинд хүрчээ
  • Өнөөдөр болох зарим үйл явдал
    2016 оны 1 сарын 15


    09.00 цагт: Компаниуд болон дотоодын зах зээлд инноваци шингэсэн технологи, цоо шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнесийн загварыг нэвтрүүлж буй гарааны бизнес эрхлэгчдийн хооронд олон талын бизнесийн хамтын ажиллагаа эхлүүлэх зорилготой ”Boosting Mongolia” арга хэмжээ МҮХАҮТ-д үргэлжилнэ.

    10.00 цагт: Хөдөлмөрийн яам, МҮЭХ-ны захиалгаар МҮЭХ-ны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургуулийн эрдэмтэн, багш нар “Хамтын гэрээний хэрэгжилт, хөдөлмөрийн харилцааны төлөвшлийн судалгаа” болон Монгол улсад хичнээн ААН байгаагаас хэд нь хамтын гэрээтэй эсэх, хөдөлмөрийн харилцаа ямар түвшинд байгаа зэрэг асуудлаар МҮЭХ-ны байранд семинар болно.

    11.00 цагт: Аймгуудын удирдлагуудтай хийх цахим хурал Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд болно.

    11.00 цагт: ”Мөнхийн үсэг” групп, ”Аз Хур” номын их дэлгүүр, ”Болор судар” хэвлэлийн газар, Bookstore.mn цахим хуудас хамтран ”Эртний сургаалаас суралцъя” эссэ бичлэгийн уралдааныг 13-18 насны хүүхдүүдийн дунд зарлах гэж байгаа талаар мэдээлэл хийхээр МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.

    11.00 цагт: Бүртгэл, статистикийн ерөнхий газраас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2015 оны жилийн эцсийн статистикийн мэдээллээр хэвлэлийн бага хурал хийнэ. Хурал Засгийн газрын III байрны 320 тоот хурлын танхимд болно.

    12.00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар Монгол Улсад суугаа дипломат корпусын төлөөлөгчдийг хүлээн авч, мэндчилгээ дэвшүүлнэ. Арга хэмжээ Төрийн ордны 9 хөлт цагаан тугтай танхимд болно.

    12.00 цагт: Засгийн газраас энэ оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо хамтран ажиллах гэрээг үзэглэх ёслол МҮЭ-ийн холбооны байранд болно.

    14.00 цагт: “Дотоодын үйлдвэрлэл, борлуултыг дэмжих төр, үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн” “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд болно.



    16.00 цагт: Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс 2015 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа иргэд олон нийтэд танилцуулах өдөрлөгийг Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулна. Утас: 99767480, 95777621, 99036586

    16.00 цагт: Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, доктор, профессор Д.Баярсайханы “Гадаад орнуудын эрүүгийн процесс” номын агуулга, үзэл санаа сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно.

    17.00 цагт: Урчуудын эвлэлийн шилдэг уран бүтээлч, зураач Ж.Ойланы бие даасан 20 дахь удаагийн уран зургийн үзэсгэлэнгийн нээлт ”Luxury King Tower Apartment”-д болно.

    18.00 цагт: ”Sunjin Grand” зочид буудлын ”Grand ball” ресторанд оны шилдэг байгууллагын батламж гардуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болно.
5372 5373 5374 5375 5376 5377 5378
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
    9 цаг 29 мин
  • Өнөөдрөөс эхлэн халуун ус хязгаарлана
    13 цаг 45 мин
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
    13 цаг 57 мин
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
    14 цаг 26 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    14 цаг 44 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    14 цаг 59 мин
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    Уржигдар 22 цаг 15 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
    Уржигдар 19 цаг 01 мин
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    2025-07-18
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    2025-07-18
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    2025-07-18
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    2025-07-18
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    2025-07-18
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    2025-07-18
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    2025-07-18
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    2025-07-18
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    2025-07-18
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2025-07-18
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    2025-07-18
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    2025-07-18
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК